Нүүр хуудас Улс төр 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн…

2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн…

192
0
2017 оны эдийн засаг
2017 оны эдийн засаг

НИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарьд ордонд болж байна.
Хуралдаан 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл сэдвээр болох бөгөөд оролцох ёстой НИТХ 45 гишүүнээс 31 гишүүн ирж 74% ирцтэй хуралдаан эхэлсэн юм.

Хуралдааны эхэнд УБ хотын захирагч С.Батболд энэ чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилуудаа танилцууллаа.
Хотын эдийн засаг, нийгмийн хөгжилийн талаар 2017 онд 5 бүлэг 26 зорилт дэвшүүлээд байгаа бөгөөд үүнд зориулж улсын төсвөөс 83 тэрбум нийт 605 тэрбум төгрөг төсөвлөгдөөд байгаа юм.

Орон нутаг түншлэл хөтөлбөр болон дотоодын үйлдвэрлэлийн үр ашиг борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр зорьж байгаа ажээ.

Хот байгуулалт, дэд бүтцийн ажилын хүрээнд хотод сэргээгдэх болон шинэ эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох ажил эхлүүлэх бөгөөд газар зохион байгуулалтын ажилыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн олон улсад ашиглагддаг аз жаргалтай хотын индекст тулгуурлан, Улаанбаатар хотын индекс тооцох аргачлалыг боловсруулан индексийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here