Нүүр хуудас Улс төр Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана

109
0
namiin-buleg
Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана

УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төсөл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here