Нүүр хуудас Улс төр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 40 мянга гаруй иргэн саналаа тусгажээ 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 40 мянга гаруй иргэн саналаа тусгажээ 

7
0
undsen-huuliin-oorchlolt-sanal-huraalt
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд 40 мянга гаруй иргэн саналаа тусгажээ 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг өнөөдрийн байдлаар 69 гишүүн тойрогтоо танилцуулж, тус хуулийн төсөлд 40.930 иргэний санал аваад байна.

УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн юм.

Ийнхүү хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын баг байгуулж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулснаар чуулганыг завсарлуулсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу төслийн хоёр дахь хэлэлцүүлэг хүртэлх хугацаанд иргэдэд хуулийн төслийг танилцуулах, саналыг нь авах ажил орон даяар өрнүүлж байна. Ингэхдээ УИХ-ын гишүүд тус тусынхаа тойрогт ажиллах замаар дээрх ажлыг гүйцэтгэх юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг маргааш Байнгын хороодоор хэлэлцүүлэхээс эхлүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here