Нүүр хуудас Улс төр ‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувь Засгийн газрын мэдэлд байна гэв!

‘Эрдэнэт’ үйлдвэр 100 хувь Засгийн газрын мэдэлд байна гэв!

53
0
zandanshatar
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,

2019 оныг Эх оронч худалдан авалтын жил болгон ажил өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Учир нь үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж ажилгүйдэл арилна. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн бараа үйлчилгээ худалдан авснаас дөрвөн хувь буюу 47.1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээс худалдан авчээ.

Төрийн төдийгүй нийт байгууллага, иргэддээ эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна. Байгаль орчин, цаг уурын нөхцөлдөө дасан зохицсон үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээ худалдан авахыг уриалж байна. Аж үйлдвэрийн үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын санаачилгаар байгуулсан. Өнөөдөр монгол хонины ноосоор даавуу хийж байна. Монголдоо үйлдвэрлэсэн пиджакийг би өмсөж байна.

Дүрэмт хувцсыг Монголдоо үйлдвэрлэсэн даавуугаар хийж байна. Ингээд үндэсний үйлдвэрлэгчдийн саналыг Засгийн газар дэмжлээ. Ноос ноолуур, машин механизм, хөдөө аж ахуй, газар тариалан үйлдвэрлэгчдийн холбоод ажлын нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Сар шинийн баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна”

гэв.

Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид зарсан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар Засгийн газарт ямар мэдээлэл байна вэ?

Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар УБЕГ-т 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа. Шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн 49 хувийг шилжүүлээгүй, ямар нэг өөрчлөлт ороогүй.

Эрдэнэтийн ТУЗ-д Засгийн газраас томилогдсон төлөөлөл байгаа. Тийм учраас аливаа хувь зарагдсан гэх мэдээлэл байхгүй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here