Нүүр хуудас Улс төр “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай ОНЦ БАЙДАЛ зарлав!

“Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай ОНЦ БАЙДАЛ зарлав!

0
oyunerdene
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлсэн. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ,

Авлигатай тэмцэх газар ажлаа хийх ёстой. Монгол Улсын Засгийн газар, УИХ-аар оруулж давуу байдлаар төр худалдан авах боломжтой байхад төрөөс хууль бусаар мөнгө гарган тухайн компанид боломж олгосон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг АТГ-д шалгуулах ёстой гэж үзэж байна. Албан тушаалтантай холбоотой асуудлуудыг АТГ-д, компанитай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгах ёстой гэж үзэж байна.

Энэ үйлдэл бол ямар нэг байдлаар аж ахуйн нэгжийн нэр хүндэд халдаж байгаа хэрэг биш. ААН-үүд хуулийн өмнө тэгш байж, бизнес жам ёсоороо явна. Гэтэл хуульд байгаагүй эрх мэдлийг ашиглан, Монголбанкнаас шууд зээл авч, давуу эрхээр зээл авах нь бусад ААН бизнесийн чөлөөт өрсөлдөөнөөр өрсөлдөх боломжгүй болно. Жил гаруйн хугацаанд сунжирсан асуудлыг цэг тавихгүй байх боломжгүй тул бид шуурхай ажиллаж байна” гэлээ.

Монгол Улсын Засгийн газраас өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай ОНЦГОЙ БАЙДАЛ тогтоох шийдвэрийг гаргасан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here