Нүүр хуудас Улс төр “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилжээ

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилжээ

35
0
Erdenet-uildwer-Badamsuren
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг томилжээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийжээ. Тухайлбал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталсан бөгөөд тус газрын ерөнхий захирлаар Х.Бадамсүрэнг өнөөдөр томилсон байна.

Х.Бадамсүрэн нь 2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах юм байна.

Х.Бадамсүрэнгийн намтар

Боловсрол:

  • 1974 онд Өмнөговь аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль
  • 1980 онд ОХУ-ын Эрхүүгийн Политехникийн дээд сургууль
  • 1993 онд АНУ-ын Колорода муж, Боулдерын Эдийн засгийн дээд сургууль
  • 1999 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, Техникийн ухааны боловсролын доктор
  • 2004 онд ОХУ-ын Москва хотын уул уурхайн их сургууль, техникийн шинжлэх ухааны доктор

Ажлын туршлага:

  • 1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн хэлтсийн дарга
  • 1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга
  • 1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн байжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч
  • 1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга
  • 1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн анхны монгол ерөнхий захирал
  • 2002-2005 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн менежментийн багийн удирдагч
  • 2007-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн
  • 2013 оноос Монгол уул уурхайн танхимын ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны тэргүүн
  • 2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал
  • 1991 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан. Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here