Нүүр хуудас Улс төр ШУУРХАЙ: УИХ-ын даргаар Г.Занданшатар сонгогдлоо

ШУУРХАЙ: УИХ-ын даргаар Г.Занданшатар сонгогдлоо

46
0
zandanshatar
УИХ-ын даргаар Г.Занданшатар сонгогдлоо

УИХ-ын даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг сонгохыг дэмжсэн томъёллоор санал хураалт явуулахад 95,2 хувийн саналаар түүнийг УИХ-ын даргаар сонголоо.

УИХ-ын гишүүн Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгогдсонтой холбогдуулан түүнийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын дэд дарга, чуулганы өнөөдрийн хурлдааныг даргалагч УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас УИХ-ын тамгыг хүлээн авлаа.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Гомбожавын Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж дэмжсэн. Мөн өнөөдөр өглөө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар санал нэгтэйгээр УИХ-ын даргад нэр дэвшүүлснийг дэмжсэн юм.

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР НЬ, 

  • Нэр дэвшигч Гомбожавын Занданшатар 1987 онд нийслэлийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын ардын аж ахуйн дээд сургууль, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль төгссөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, магистр зэрэгтэй, профессор цолтой.
  • Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС)-ийн Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө аж ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө аж ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирлаар ажиллаж байсан.
  • Улмаар 2003-2004 онд Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2008, 2008-2012 онуудад УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, ардчилал хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажилласан.
  • 2016 оноос УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож, улмаар 2017 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here