Нүүр хуудас Улс төр Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч айдас гэдэг зүйлийг улс төрд суулгаж байна!

Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгч айдас гэдэг зүйлийг улс төрд суулгаж байна!

40
0
eronhiilogch-asan-elbegdorj
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудлаар “Өдрийн сонин”-ы байранд мэдээлэл хийж байна.

Тэрбээр хэлэхдээ,

2017 оны долдугаар сарын 10-нд олон сэтгүүлчдийн өмнө олон зүйл хэлж байсан бол одоо дахин олон сэтгүүлчидтэй уулзах боломж гарч ирлээ. Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

Манай Ерөнхийлөгч бидэнд ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Энэ нь Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох уу, ямар ажил хийж болохгүй вэ гэдгийг хамгийн хурдан ойлгуулах хүн болж манай Х.Баттулга юм. Би энэ урлигыг аваад, энэ урилганд үгүй гэж хэлэх гээд байж байна. Тэгэхээр би Монголд Ерөнхийлөгч байх хэрэгтэй, хэн Ерөнхийлөгч байх хэрэггүй гэдэг ээлжит хичээлээ заах гэж ирлээ.

Тэгэхээр манай Үндэсний аюулгүй байдлыг зөвлөл Үндэсний АЮУЛТАЙ байдлын зөвлөл болж хувирлаа. Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан хуруу гарыг нь хугалж, тамалж, зовоож, амь насанд нь хүрч байсан л даа. Үүнийхээ төлөө өнөөгийн хууль зүйн сайд уучлалт гуйж, энэ албан тушаалыг хашиж явах ёсгүй юм.

Надаас сэтгүүлчид “Ерөнхийлөгч ер нь ямар ажил хийж, ямар ажил хийж болдоггүй юм бэ” гэж асуухад би “Ерөнхийлөгч болсон хүн бол өмнө нь бодож, айж явсан ажлаа хийдэг юм” гэж хариулсан.

Өнөөдөр манай хууль шүүхийн байгууллага үнэхээр дэндүү нэр хүндийг нь унагах байдал руу оруулж байна. Би хувьдаа бодохдоо Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Мөн Монгол Улс шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй байсан нь дээр шүү дээ.

~Ерөнхийлөгч айдас гэдэг зүйлийг улс төрд хийж байна!~

Хууль шүүхийн байгууллагыг хамгаалах нам, үйлдвэрчний эвлэл, хэвлэл мэдээллийн байгууллага байхгүй байна. Надад өөрийн байгуулсан нам алга, худалдаад авсан телевиз алга. Уг нь Монголын хууль шүүхийн байгууллагад ахиц дэвшил гарч байсан юм шүү гэдгийг би хэлэх ёстой хүн” гэлээ.

“Ардчиллын удирдагчийн амь насыг хөнөөсөн хэргийг Монголын хууль шүүхийн байгууллагууд олон жил мөрдөж, алуурчдыг оллоо гэж шүүхээр шийдвэр нь гарсан. Иймэрхүү ахиц дэвшил Монголын хууль шүүхийн байгууллагад байсан шүү гэдгийг хэлмээр байна.

2013 оны наймдугаар сарын 1-нд би Н.Энхбаярт уучлалт үзүүлж байснаа их санадаг. Энэ тоог санахаар надад бага зэрэг эвгүй байдаг л даа. Наймдугаар сарын 2-нд миний ээж өөд болсон. Нэг өдрийн өмнө би Н.Энхбаярт уучлалт үзүүлсэн байдаг.

Намайг гутлаа тослоод очлоо гэж байна л гээд байдаг юм. Энэ чинь хууль, шүүхийн байгууллагад үзүүлж буй хүндэтгэл. Дуудсан үед нь очих ёстой. Н.Энхбаярыг 12 удаа дуудсаны дараа хуулийн байгууллага аргагүйн эрхэнд тийм баривчилгаа хийсэн байдаг юм.

Аливаа хүн амины хэрэг, ялангуяа төр нийгмийн зүтгэлтнийг хөнөөсөн хэргийн алуурчныг олох, алуурчин нь захиалагчийг хэлж өгөх үе шаттай байдаг. Энэ хэрэг бол гурван шаттай юм байна гэж хардаг. 1998 оны хэрэг гэхээр 21 жилийн өмнө. Өнгөрсөн хугацаанд энэ хугацаанд яагаад илрээгүй талаар харах ёстой болж байна гэж харж байсан. Харин өнөөдөр энэ хэрэг Ц.Нямдоржийн дөрөв дэх шат гарч ирж байна. Ц.Нямдоржийн зохиож буй хэрэг. Шүүхээр шийтгэгдсэн алуурчид амьд байгаа учраас учир нь олдох байх гэж бодож байна.

ҮАБЗ-ийн УИХ-д оруулсан хууль батлагдах эсэх нь асуудал биш болчихлоо. Өнөөдөр батлагдахгүй ч дахиад л оруулж ирнэ. Өнөөгийн Ерөнхийлөгч айдас гэдэг зүйлийг улс төрийн зүрхэнд хийж өгч байна. Энд байгаа олон асуудал бол зүгээр л сэдэв. Сонгуулийн өмнөх хавар угаасаа ингэж ширүүсдэг. Хууль зүйн сайдын гаргаж байгаа аашийг надаас асуувал улс төрийн амьдралаа үргэлжлүүлэх арга шүү дээ. ҮАБЗ бол аюултай байдлын зөвлөл болж хувирсан. Хуулиас зугтаж байсан хүн ҮАБЗ-ийн дарга болоод юу хийх юм бэ? Гадаад, дотоод хамсаатнуудынхаа хэргийг алга болгож, 280 сая америк долларын хэргээ бас л алга болгоно. Хамсаатан гэгддэг ЖДҮчидээ аваад үлдэнэ.

Эрүүдэн шүүсэн бичлэг байгаа л гээд байгаа юм. Би нэг л юманд итгэлтэй байдаг. С.Зоригийн амь насыг нэг л хүн харсан. Тэр бол С.Зориг өөрөө. Өнөөдрийн Хууль зүйн сайд С.Зоригийг алсан алуурчидаар бахархдаг байсан байхгүй юу. С.Зоригийн хэргийг захиалсан хүмүүст үйлчилгээ үзүүлж байгаа юм шиг л хүн Хууль зүйн сайд хийж байна. Өнөөдөр намайг алуулахад миний хэргийн хойноос Ц.Нямдорж явах уу. 1990 оны үед өнөөдрийн намайг харааж байсан шиг л С.Зоригийг харааж байсан хүн чинь Ц.Нямдорж шүү дээ. 49 хувь ч гэсэн адилхан. Ц.Нямдоржийн хувьд зүгээр л сэдэв шүү дээ. Нэг л юм хэлэхэд Хууль зүйн сайдаа чөлөөл, УИХ-ын гишүүнээс нь чөлөөл. Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдүүл. Өнөөгийн Ерөнхийлөгч гарч ирээд өөртэй нь санал нийлэхгүй байх Засгийн газрыг огцруулж өөрийн болгосон. Одоо хууль тогтоох байгууллагыг өөрийн болгох гэж байна. Одоо огцруулаад УИХ-ыг мэдэлдээ оруулах гэж байна. УИХ-ын гишүүд бүгд баригдчихсан. Дараагийн сонгуульд хэн нэр дэвшихийг ҮАБЗ-ийн гурван хүн шийднэ. Хууль батлагдах эсэх нь хамаагүй, зүгээр л айдас бий болгож байгаа юм. Хууль, шүүхийн байгууллагынханд айдас үүсгэчихсэн. Дуртай өдрөө би хууль оруулж ирээд дургүй хүргэснийг нь хална л гэсэн айдас бий болгох ажлынхаа 50 хувийг хийчихлээ.

“Эрдэнэт үйлдвэр”-ээс сонгуулийн мөнгөө босгох гэж байна. Наадуул чинь сэдэв олж байна, сонгуульд хэн оролцох уу, тэр мөнгөө яаж босгох вэ л гэж явж байна шүү дээ. Удахгүй үүний араас Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад нэгдэх асуудал гарч ирнэ. Өнөөдөр манай улстай хамтардаг улс бараг байхгүй боллоо. Эд нар ийм өчүүхэн. ШХАБ руу нэгдвэл мөнгө өгнө гэсэн тэр нь худлаа болсон. Тавантолгой IPO худлаа болсон гэх шиг болсон. Тэгэхээр хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь болгох гэж оролдож байна.

Би хэзээ ч ШХАБ-д элсэнэ гээгүй, би хэн нэгнийг хийсэн хэргийнх нь төлөө цаазаар авна гэж байгаагүй.

Засгийн газар, УИХ өнөөдөр хэрүүл ярих биш ажил хийх ёстой. Ерөнхийлөгчийн ажлаа өгөхдөө би бүр итгэлтэй байсан. Эд ажил хийж, хүний амьдрал өөд нь татах ганц ч ажил хийхгүй шударга ёс, Ц.Элбэгдоржийн талаар ярих байх гэж бодсон яг л тэглээ. Өөр ажил хийж чадахгүй учраас ийм хэрүүлээр л аргацааж байна. Үүнийг нь би мэдэж байсан учраас л намд ороогүй. Хэрэв би хэрүүл хийе гэсэн бол би намд жинхэлчихсэн, нэг сэтэр авчихсан яваа. Монгол хийе гэж бодсон хэрүүлээс хол 3-5 асуудал олон улсад мөн тооны ажил байна. Би эд нарыгаа л хийгээд явъя гэж бодсон.

Монголд нэг муу хүн байна, тэр нь Ц.Элбэгдорж гэж хараад байна. Муу хүнийг үгүй болгох гээд Монголыг шатааж болохгүй шүү дээ. Үүнд би хамгийн их санаа зовж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here