Нүүр хуудас Улс төр Ц.Сандуйд хариуцлага тооцвол араас нь татагдах хүмүүс хэтэрхий олон болчихоод байна.

Ц.Сандуйд хариуцлага тооцвол араас нь татагдах хүмүүс хэтэрхий олон болчихоод байна.

92
0

2017 оны 08 сарын 16-нд Монгол Ардын намын Удирдах зөвлөл “60 тэрбум” тойрсон асуудлыг хэлэлцлээ. Улмаар хариуцлага алдсан Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл сонсогдож байв.                                                                                                                                                                                  Ц.Нямдорж : “Өнөөдөр  МАН-ын  Удирдах зөвлөлийн хурлаар алдарт ” 60 тэрбумын хэрэг”-ийн талаар,    МАН-ын нэрийг шороотой хутгаж , өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн МАН-ын даргыг ялагдуулсан НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж ,МАН-аас хөх шийдвэр гаргалаа. Ийнхүү 90 жилийн түүхтэй намыг цэвэрлэх олон ажлын нэг хэсэг болно” гэв.                                                                             Гэвч МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг. Тийм учраас Ц.Сандуй хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзсэн байна. Харин Ц.Сандуйгийн хувьд уг бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн. Мөн олон улсын шинжээчид эвлүүлэг байх боломжгүй гэдгийг мэдэгдээд байгаа билээ. Үндсэндээ уг бичлэгт холбоотой хэдэн хүн л эвлүүлэг гэж зүтгэж байгаа болохоос биш МАН-ын ихэнх гишүүд ийм яриа хийгдсэн байх боломжтой гэж үзээд байгаа.

Улсын төрийн хашир туршлагатай, 90 жилийн түүхтэй, мэдлэг чадвартай гэж өөрсдийгөө үргэлжид сурталчилж байдаг МАН үнэндээ нэг хүнтэйгээ хариуцлага тооцож чадахааргүй сулбагар гэдгээ л харуулж байна. Нийслэлийн МАН-ыг удирдаад явчих, нэр цэвэр, мэдлэг чадвартай олон залуус бий л дээ. Гэвч МАН-ын удирдлагад чадвартайг нь бус харин бүлэг, нэгдлийнхээ хүнийг татдаг, нөгөө ардчилсан намын фракцархуу юм л явагдаад байх шиг байна. МАН-д фракц байхгүй гэж хамгийн их ярьдаг М.Энхболд л өөрөө түүнийгээ хийж, өөрийнхөө тойрон хүрээлэгчдээр бүрдүүлсэн зантгар бүтцээсээ салахыг хүсэхгүй байгаа бололтой юм.

Түүнээс аль эрт “би буруутай” гэж мэдэгдчихээд байгаа хүнд хариуцлага тооцоод явуулчихад асуудал байхгүй л дээ. Гэвч Ц.Сандуйд хариуцлага тооцвол араас нь татагдах хүмүүс хэтэрхий олон болчихоод байна. Тиймээс ямар ч аргаар хамаагүй Ц.Сандуйг хамгаалах ёстой гэсэн байр суурийг МАН-ын Удирдах зөвлөлийн цөөн нөхөд үзэж байгаа болж таарав. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын гишүүд намдаа цэвэрлэгээ хийхээр сэтгэл шулуудсан.                                                                                                                  Шадар сайд У.Хүрэлсүхийн хувьд “Албан тушаалаа өгч байгаад үзэлцье” гэх утгатай зүйлсийг намын удирдах зөвлөлийн хурал дээр хэлсэн тухай мэдээлэл байна. Гэвч түүний эсрэг зогсож байгаа зантгар бүлэг суудлаасаа ховхрохыг огтхон ч хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Нэг нь явбал бүгд л татагдах болчихоод байгаа учраас хэнд ч хариуцлага тооцохгүй нь.

Үүнээс болж МАН-ын нэр хүнд маш ихээр унаж байгааг тэд харж л байгаа. 2020 оны сонгууль МАН-ын хувьд тун бүрхэг байх нь мэдээж. Одоо л алдаагаа засч, тодорхой хүмүүс хариуцлага тооцож, дорвитой өөрчлөлт хийхгүй л бол МАН гэдэг нэр хүнд шороотой хутгалдаад удаж байгааг дахин дахин сануулсаар байна. Тэдний хувьд улс төрийн замналаа дуусгаж, шинэчлэл хүссэн залуус нь өөр нам байгуулж, өрх тусгаарлах дээрээ тулчихгүй л байгаасай даа.  Одоогийн МАН-ын удирдлагууд Ц.Сандуйгаа л авч үлдэж байвал нам нь тарж, бутарч, хоорондоо тэмцэлдэж, нэгнээ мөрдөж, тагнаж байх эсэх нь огтхон ч хамаагүй бололтой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here