Нүүр хуудас Улс төр Хууль зүйн яам ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Хууль зүйн яам ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

0
huuli-zuin-yam
Хууль зүйн яам ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өндөр настан, ахмад буурлуудаа хүлээн авлаа.

Тус арга хэмжээнд оролцогч нарын хамгийн өндөр настан нь 84 настай, ахмад ажилтан Д.Минжүүр гуай байсан бол тухайн үедээ БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн Хууль цаазын хороо, Шүүх яамны сайд, орлогч сайдаар тус тус ажиллаж байсан О.Жамбалдорж, Шүүх яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байсан О.Амархүү, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж байсан М.Төрбаяр, В.Удвал нар байв.

Хууль зүй, дотоод хэргийн салбартай залуу насны ажил, амьдралаа холбож, эрдэм чадал, оюун ухаанаа хоёргүй сэтгэлээр зориулан ажиллаж байсан, одоо гавьяаныхаа амралтад байгаа ч, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,

хууль тогтоомжийн төсөл боловсруулах, бодлогын хэрэгжилтийг хангах чиглэлээр үнэтэй зөвлөмж, зөвлөгөө өгч байдаг ахмад буурлууддаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн нарын зүгээс талархал илэрхийлээд, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here