Нүүр хуудас Улс төр Хойд Солонгос улс олон улсын хууль дүрмийг зөрчиж буй дэлхийн цор ганц...

Хойд Солонгос улс олон улсын хууль дүрмийг зөрчиж буй дэлхийн цор ганц улс.

0
DENVER, COLORADO - NOVEMBER 4: U.S. Senator-elect Cory Gardner (R-CO) speaks with friends and family behind him after being declared the winner in the race at the Colorado Republican party's election night event at the Denver Tech Center Hyatt on November 4, 2014. Gardner defeated incumbent U.S. Sen. Mark Udall (D-CO). (Photo by Marc Piscotty/Getty Images)

Дэлхийн 20 улсыг Хойд Солонгосоос дипломат харилцаагаа таслахыг уриалжээ. АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон пуужингийн туршилтыг зогсоохын тулд үр дүнтэй алхам хийхээр зорьж байна. Тус улсаас ирэх заналхийлэл өдрөөс өдөрт нэмэгдэж буй билээ. Учир нь тус улс энэ сарын эхээр зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн бол хоёр ч удаа Японыг чиглэн алсын тусгалтай пуужин харвасан юм. НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч Никки Хейлигийн хүсэлтээр өнгөрөгч долоо хоногт Аюулгүйн зөвлөл хуралдаж, 100 хувийн саналаар Хойд Солонгосын эсрэг урьд өмнө нь байгаагүй хатуу хориг тавихаар тохиролцсон. Уг хоригт Хойд Солонгосын гол холбоотон гэгддэг БНХАУ, ОХУ-д багтсан нь тус улсад ихээхэн дарамт учирч буй нь тодорхой. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгост шахалт үзүүлэхийг Бээжингийн эрх баригчдаас өдөр, шөнөгүй шаардаж буй билээ. Тэгвэл АНУ-ын сенатор Кори Гарднер “Хойд Солонгост жинхэнэ цохилт өгөх зүйл бол тус улстай дипломат харилцаатай гүрнүүд харилцаагаа таслах явдал хэмээн мэдэгдлээ. Сенатор БНХАУ тэргүүтэй 20 улсыг Хойд Солонгосоос харилцаагаа таслаж, улмаар дарамт үзүүлэхийг уриалсан захиа бичсэн гэнэ. Тэрбээр БНХАУ, Бразил, Их Британи, Болгар, Камбож, Куба, Чех, Египет, Герман, Энэтхэг, Индонез, Лаос, Малайз, Монгол Улс, Нигер, Пакистан, Польш, Румын, ОХУ-ыг Хойд Солонгосоос харилцаагаа таслахыг уриалан эдгээр орнуудад байгаа Элчин сайдын яамаараа дамжуулан захиа илгээжээ. Кори Гарднер “Хойд Солонгосоос харилцаагаа таслаж улмаас тус улсын НҮБ-аас хөөж гаргах хэрэгтэй. Энэ улс олон улсын хууль дүрмийг зөрчиж буй дэлхийн цор ганц улс. Тийм учраас энэ улсаас харилцаагаа таслах нь зүй ёсны хэрэг” гэсэн байна.  Мөн тэрбээр АНУ-д ажиллаж, амьдарч буй Хойд Солонгос улсын иргэдийг эх нутгаасаа хөөх, бизнесийг нь шахах хэрэгтэй хэмээн эрх баригчдад уриалав. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурал өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд энэ хуралдаанаар олон улс Хойд Солонгосын цөмийн заналхийллийн талаар голлон ярилцахаар болсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Трамп уг хуралдааны үеэр хяналтаас гарч буй Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар Японы Ерөнхий сайд Шинзо Абе болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй уулзахаар болсон байна. Удирдагчид маргааш  Нью Йорк хотноо уулзах билээ. Трамп ирэх арваннэгдүгээр сард Азийн орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийхээр төлөвлөсөн юм. Түүний эхний зогсоол Сөүл бол эцсийн зогсоол Бээжин гэнэ. Энэхүү айлчлалын үеэр Хойд Солонгосоос ирэх цөмийн болон пуужингийн заналхийлэл улам нэмэгдэх магадлалтай байгаа талаар Пентагон мэдээлсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here