Нүүр хуудас Улс төр Хар тамхины хэрэг холбогдсон дипломатуудад хатуу арга хэмжээ ав! гэв

Хар тамхины хэрэг холбогдсон дипломатуудад хатуу арга хэмжээ ав! гэв

4
0
zandanshatar
Хар тамхины хэрэг холбогдсон дипломатуудад хатуу арга хэмжээ ав! гэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх гэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Монгол Улс дэлхий нийтэд шившиг болж байна. Дипломатууд хар тамхины хэрэгт оролцож байна. Энэ асуудлыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Гэтэл үүнийг маш нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Гишүүдийн зүгээс нээлттэй болгох шаардлага тавиад бараагүй. Тэгэхээр энэ асуудлыг чуулганы хуралдаанаар авч хэлэлцэх хэрэгтэй байна. Ийм хууль бус наймаанд оролцож байгаа нь зөвхөн нэг удаагийнх биш. Өмнө нь янжуур тамхинаас авахуулаад асуудал байна. Гэтэл ГХЯ хир халдаахгүй байна.

ЗГ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Герман улсад ороход нь бүрэн хэмжээний шалгалтад оруулсан гээд байна. Тэгэхээр энгийн иргэдийн гадаадад зорчих эрхийг боомилж, улс эх орны нэр хүндийг туйлын хүнд байдалд оруулж байна”

УИХ-ын гишүүн А.Сүхбат “Туул голын бохирдлын асуудлыг авч хэлэлцмээр байна. УИХ-ын дарга хоёр сарын өмнө БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг яаралтай оруулж ирээрэй гэж хэлсэн санагдаж байна. Гэтэл гурван сар өнгөрлөө. Энэ асуудлыг анхааралдаа аваач ээ. Усны бохирдол, агаарын бохирдол хэрээс хэтэрлээ. Туул голын хайргыг хайр найргүй авч байна. Амьсгалах нөхцөл алга. Карьерын үйлдвэрүүд ард түмнийг амраахгүй байна”

УИХ-ын дарга Г.Занданшатар “Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа дипломатуудын асуудлаар УИХ-аас тодорхой чиглэл, хатуу арга хэмжээ ав. Мөн А.Сүхбат гишүүний яриад байгаа хайрга, дайрганы асуудлыг зогсоох шийдвэрийг БОАЖ-ын сайд, Хотын дарга нарт үүрэгдсэн. Энэ асуудлыг газар дээр нь зогсоо. Өгсөн үүрэг даалгавар хэрэгжихгүй байна” гэв.

Үргэлжлүүлэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here