Нүүр хуудас Улс төр УИХ-ын гишүүн Л.Болд: Шударга бусын хонгилыг нураана!

УИХ-ын гишүүн Л.Болд: Шударга бусын хонгилыг нураана!

89
1
manangiin-esreg-jagsaal
Ирэх 10-ны өдөр орон даяар МАНАН-гийн эсрэг суулт хийнэ гэв

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд нар ирэх 10-ны өдөр зохион байгуулах жагсаал, цуглааны талаар мэдээлэл хийлээ.

МАНАН гэх бүлгийг эсэргүүцэх нэгдүгээр сарын 10-ны жагсаалд 100 гаруй ТББ нэгдэж, улс орон даяар нэгэн зэрэг жагсаалыг эхлүүлнэ гэдгийг хэллээ. Мөн нэгдүгээр сарын 10-ны өдрийн жагсаалд оролцож байгаа төрийн бус байгууллагын төлөөллүүд

Сүхбаатарын талбай дээр гэр барьж тэмцлээ илэрхийлэх бол гишүүд улс төрийн суулт зарлана гэдгийг мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Л.Болд хэлэхдээ

“Одоогоор бидний тэмцлийг дэмжиж, 200 гаруй хүн өсгөлөн зарлахаа мэдэгдээд байна. УИХ-ын гишүүд бид ч энэ тэмцлийг дэмжиж, өсгөлөн зарлана. Гэхдээ бид нэгдүгээр сарын 10-ны өдрийн жагсаалын үеэр өсгөлөн зарлахгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан

“Нэгдүгээр сарын 10-ны өдрийн жагсаал цуглаанаар МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ үр дүнд хүргэж, улс төрийн суулт хийх болно. Холбогдох бүх зөвшөөрлөө авахаар бүх байгууллагад хандсан. Жагсагчдын аюулгүй байдлыг хангах, үймээн самуунаас сэргийлэх талаар хүсэлтээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хүргүүлсэн. Тиймээс нэгдүгээр сарын 10-ны цуглаанд бүх аймгийн төв талбай дээр нэгдсэн уриа, нэг зорилгын нийтээрээ тэмцэх учраас иргэддээ нэгдэхийг дахин уриалж байна. Тэмцлээ үр дүнд хүргэж, тодорхой шийдвэрүүдийг гаргана. Жагсаал, цуглаан, улс төрийн суулт зэргээр дараа дараагийн алхмыг хийх болно” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд

“Ирэх 10-ны өдрийн гол зорилго, үр дүн бол МАНАН бүлэглэлийн удирдлагын нэг УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа нь огцруулж, шинэ удирдлагыг сонгож, шүүх, хуулийн байгууллагын цэвэрлэгээг эхлүүлж, Шударга бусын хонгилыг нураана. Хоёрт, Монголын иргэд баялгийн эзэн байх ажлыг эхлүүлнэ. Стратегийн ордод иргэн бүр хувьцаа эзэмших эрх зүйн орчинг бий болгоно. Утаа, хөрсний бохирдол, газрын наймаа зэрэг олон шийдэх асуудал байна. Монгол ард түмний тэмцлийн үр дүнд УИХ-ын даргыг чөлөөлж, хүлээгдэж байгаа асуудлуудад шийдвэр, хууль тогтоомжоо батална. Цагаан сарын дараа ээлжит бус чуулган зарлах ёстой” гэсэн юм.

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here