Нүүр хуудас Улс төр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийв

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийв

655
0

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өр, зээлийг барагдуулж, ашигт ажиллагааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үр дүн болон 2017 онд хувьчлагдах обьектуудын хувьчлалын бэлтгэл ажлын явц, байдал, тулгамдсан асуудлуудын талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор гишүүдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь байгуулагдсан цагаасаа хойшхи гурван сарын хугацаанд дараах ажлуудыг зохион байгууллаа. Юуны өмнө төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өнгөрсөн таван жилийн санхүүгийн үйл ажиллагааг нэгтгэн харьцуулж, өр, авлага, ашиг, алдагдалд харьцуулсан дүн шинжилгээ хийж өнгөрсөн хугацаанд үүссэн нийт өрийн хэмжээг тодорхой болгов.

Энэ ажлыг зохион байгуулахдаа Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос үүрэг чиглэл өгсөний дагуу Монгол банк, Сангийн яам, Үндэсний аудитын газар, арилжааны 17 банк, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран үйл ажиллагаа явуулж буй 87 компанийн санхүүгийн урьдчилсан төлөв байдлын судалгааг гаргасан. Судалгаанд хамрагдсан төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 компанийн 29 хуулийн этгээдийн өр төлбөрийн дүн нь нийт төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 87 хуулийн этгээдийн өр төлбөрийн дүнгийн 94.5-96.8 хувийг эзэлж байна.

Тус газар нь өр үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, цаашид компаниудын санхүүгийн хариуцлагыг сайжруулах зорилгоор 2016 оны 09 дүгээр сараас эхлэн 14 компанид төлөвлөгөөт шалгалт хийлээ. 2017 оны I улиралд багтаан 29 компанид шалгалт хийж, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна.

Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлаар ихээхэн өр зээлтэй “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ, Монголросцветмет” ХХК, “Монголын төмөр зам” ХХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК зэрэг компаниудын өглөг, авлага, ашиг, алдагдал, өнөөгийн бизнесийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар мэдээлэл сонсож, тодорхой асуудлуудыг нь Засгийн газар болон салбар яам, төрийн зохих байгууллагуудын саналыг авч шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж дурдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here