Нүүр хуудас Улс төр ТӨРИЙН ОРДОН: Өнөөдөр ажлын…

ТӨРИЙН ОРДОН: Өнөөдөр ажлын…

739
0
ТӨРИЙН ОРДОН: Өнөөдөр ажлын...
ТӨРИЙН ОРДОН: Өнөөдөр ажлын...
ТӨРИЙН ОРДОН: Өнөөдөр ажлын хэсгүүд хуралдана
Өнөөдөр Төрийн ордонд зарим хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдана.
-Төрөөс нийгмийн ажлын талаар баримтлах нэгдсэн бодлого боловсруулах, нийгмийн ажил үйлчилгээг сайжруулах талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
-Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
-Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд тус тус хуралдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here