Нүүр хуудас Улс төр Тэтгэврийн нас ирэх оноос нэмэгдэнэ

Тэтгэврийн нас ирэх оноос нэмэгдэнэ

355
0

УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тодотгол, дагалдах хуулиудыг баталсан. Энэ үеэр баталсан Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, Нийгмийн даатгалын тухай багц хуулийг намрын чуулганаар өргөн барьж, хэлэлцүүлэхээр болсон. Уг хуульд тэтгэврийн насыг 60, 65 болгон нэмэгдүүлэх талаар тусгасан буй.

Уг хуулийн төсөл батлагдвал 2018 оноос тэтгэврийн нас нэмэгдэх бөгөөд ингэхдээ жилд хагас жилээр буюу 2018 оноос 60.5 болж, 2019 оноос 61 болж үе шаттайгаар нэмэгдэж, 2038 он гэхэд тэтгэвэрт гарах нас 65 болж нэмэгдэх аж.

Түүнчлэн тэтгэвэрт гарах нас нь хатуу хуульчилсан байхгүй бөгөөд хүсвэл 65 нас хүрэхээс өмнө тэтгэвэр тогтоолгох боломжтой. Харин энэ тохиолдолд тэтгэврийн хэмжээ бага байх гэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here