Нүүр хуудас Улс төр ТЭДС, ЖДҮХС болон Мал хамгаалах санг нэгтгэнэ

ТЭДС, ЖДҮХС болон Мал хамгаалах санг нэгтгэнэ

6
0
said-Hurelbaatar
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ /2019-02-28/

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын дэргэдэх тусгай сангуудад хийсэн шалгалтын үр дүнг хэлэлцэж, цаашид авах арга хэмжээний тотгтоол шийдвэр гаргасан байна. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Засгийн газрын дэргэд нийтдээ 29 бий. Үүнээс шалгалтын явцад илэрсэн зөрчлийн дагуу долоон санг татан буулгах, гурван санг нэгтэх шийдвэр гаргалаа. Ингэхдээ Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэсэн. Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэл өглөө.

Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 15 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж байгаа” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here