Нүүр хуудас Улс төр С.Амарсайханыг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуультай

С.Амарсайханыг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуультай

0
amarsaihan-hotiin-darga
С.Амарсайханыг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуультай

Нийслэлийн Засаг даргаар С.Амарсайханыг томилуулах саналыг Ерөнхий сайдад илгээнэ. С.Амарсайханыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тав хоногийн дотор батламжлах хуультай.

НИТХ-ын нийслэлийн Засаг даргыг сонгох санал хураалт дууслаа. Санал хураалтад 45 төлөөлөгч оролцсоноос хүчинтэй 44, хүчингүй нэг санал тоологджээ. Ингээд 25 төлөөлөгч НИТХ-ын дарга С.Амарсайханд санал өгсөн бол 19 төлөөлөгч С.Мөнхчулуунд саналаа өгчээ.

Тиймээс олонхийн санал авсан С.Амарсайханы нэрийг Ерөнхий сайдад уламжлахаар боллоо. Энэ удаад Ерөнхий сайд тав хоногийн дотор хариу ирүүлэх хуулийн хугацаатай.

НИТХ-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг дарга болохоор болсон учраас НИТХ-ын дараагийн даргын асуудал яригдах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here