Нүүр хуудас Улс төр Сумын удирдлагаас болж төрийн албан хаагч өөрийгөө шатаажээ

Сумын удирдлагаас болж төрийн албан хаагч өөрийгөө шатаажээ

622
0

Завхан аймгийн Идэр суманд ажилладаг төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдсөний улмаас өөрийгөө шатааж, амь насаа алджээ. Харин энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээлэл өгчээ.
Талийгаач Т сүүлийн гурван жил тасралтай төрийн албанд ажиллаж байсан аж. Гэхдээ тэрбээр 2015 онд төрийн албаны шалгалт өгөхөд гуравдугаарт жагсаж, харин нэгдүгээрт одоо түүний ажлыг эрхэлж буй Н.Нямжав жагсаж байсан аж. Өнгөрсөн хугацаанд эл хууль бус томилгооны талаар Н.Нямжав удаа дараа гомдол гаргасныг үндэслэн, талийгаачийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан хэмээн Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here