Нүүр хуудас Улс төр ПАРИС: Эсэргүүцлийн “Шар хантаазтан” жагсаал боллоо

ПАРИС: Эсэргүүцлийн “Шар хантаазтан” жагсаал боллоо

16
0
shar-hantaaztan-jagsaal-2019
shar-hantaaztan-jagsaal-2019

“Шар хантаазтан” хөдөлгөөний эсэргүүцлийн жагсаалд нийт 51 мянга гаруй хүн оролцлоо гэж Францын дотоод хэргийн яамнаас мэдэгдсэн байна.

Хамгийн анх буюу өнгөрсөн 2018 оны 11-р сард жагсаалд оролцогчид 300 мянгад хүрч байсан юм. Тиймээс эрх баригчид жагсаалын эрч бага хэмжээнд сулрах төлөв ажиглагдаж байгааг хэлж байна.

Мөн Францын цагдаагийн албанаас мэдээлж байгаагаар цагдаа болон жагсагчид хооронд бага хэмжээний мөргөлдөөн гарсан байна. Үүний улмаас хэдэн хүн гэмтэж бэртсэн байна. Мөн 17 иргэнийг саатуулсан байна.

Нийслэл Парис хотноо болсон жагсаалд 3,5 мянган хүн оролцжээ.

Бордо хотод 4,6 мянган хүн гудамжинд жагссан бол энд болсон жагсаалаас 11 хүнийг саатуулж цагдаагийн 5 ажилтан шархадсан мэдээ ирж байна.

Франц улсад бензин болон дизелийн түлшний үнийг эрс нэмсний эсрэг тус улсын ард иргэд анх жагсаж эхэлсэн бол одоо жагсагчид хүрээгээ тэлж засгийн газрыг огцрохыг ул суурьтай өөрчлөлт шинэчлэл хийхийг шаардаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here