Нүүр хуудас Улс төр ОХУ-ын төрийн сайд баривчлагдлаа…

ОХУ-ын төрийн сайд баривчлагдлаа…

199
0
ОХУ-ын төрийн сайд
ОХУ-ын төрийн сайд

ОХУ-ын түүхэнд анх удаа төрийн сайд авлигын хэргээр баривчлагдсан үйл явдал боллоо. Тухайлбал эдийн засгийн хөгжлийн яамны сайд Алексей Улюкаев Роснефть компанийн төлөөлөгчөөс авлигын мөнгө авч байгаад газар дээрээ баригдсан байна. ОХУ-ын Холбооны Аюулгүй Байдлын Алба түүнийг жил гаруйн хугацаанд мөрдөн шалгаж байгаад ийнхүү баривчилж байгаа ажээ.

Роснефть компани Башнефть компанийн 50 хувийн хувьцааг худалдаж авахад нь тусалсныхаа хариуд 2 сая америк доллар авсан гэсэн үндэслэлээр одоогоор шалгагдаж, хэрэг мөрдөн байцаалтын шатандаа яваа юм.
Харин Роснефть компанийн зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байх магадлалтай ажээ.

Башнефть компанийн хувьчлал хууль дүрмийн дагуу явагдсан гэж роснефть компанийн зүгээс мэдэгдсэн бөгөөд худалдан авалтыг дахин нягтлах шаардлагагүй, дүрмийн дагуу явагдсаныг эх сурвалж мэдээллэсэн байна.

Алексей Улюкаевын холбогдсон хэрэгт
-3-5 сая рубль эсвэл яллагдагчийн 3-5 жилийн орлоготой тэнцэх мөнгөн торгууль
-авлигад авсан мөнгийг 80-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль, төрийн алба хаших эрхийг нь 15 жилээр хорих шийтгэлүүд ноогдуулдаг байна.

Одоогийн байдлаар энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимер Путин ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here