Нүүр хуудас Улс төр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс Х.Баттулгад баяр хүргэсэн захидал илгээжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс Х.Баттулгад баяр хүргэсэн захидал илгээжээ.

83
0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Халтмаагийн Баттулгад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинээс илгээсэн захидлыг  долдугаар сарын 8-ны өдөр Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид Х.Баттулгад гардуулан өгсөн байна. ОХУ-ын төрийн тэргүүн захидалдаа

Эрхэм хүндэт ноён Халтмаагийн Баттулга танаа: Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тань чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу. Хоёр орны хоорондын уламжлалт харилцаа нь найрсаг, сайн хөршийн илэрхийлэл юм.

Бид цаашид бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байна. Энэ нь Орос, Монгол хоёр орны иргэдийн хүсэл сонирхолтой уялдах нь эргэлзээгүй юм. Төрийн тэргүүний хариуцлагатай албанд тань чин зүрхнээсээ өндөр амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүндэтгэсэн В.Путин” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here