Нүүр хуудас Улс төр Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

444
0

УИХ-д суудалтай намууд энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ албан ёсоор бүртгүүлэх ёстой. АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж нэр дэвших хүсэлтэй гишүүдээс хоёрыг сонгож, санал хураан хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэхээр болоод буй.

Харин МАН бага хурлаа маргааш хийж, нэр дэвшигчээ зарлана. Гуравдагч нам болох МАХН-аас хэн нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байгаа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын өмгөөлөгч түүнийг хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлт гаргасан боловч, СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг асуудлыг шийдвэрлээгүй байгаа юм байна.

Тиймээс уг хариу хэрхэн гарахаас МАХН-аас хэн нэр дэвших нь шалтгаалах юм.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here