Нүүр хуудас Улс төр Н.Энхбаярын хүсэлтэд татгалзсан хариу өгчээ

Н.Энхбаярын хүсэлтэд татгалзсан хариу өгчээ

167
0

МАХН-ын гишүүд бага хурлаараа Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга Н.Энхбаярыг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр Сүхбаатар дүүргийн шүүхэд ялгүйд тооцож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан ч шүүхээс татгалзсан хариу өгчээ.

Сүхбаатар дүүргийн шүүх харьяаллын бус гэсэн шалтгаанаар түүнд татгалзсан хариу өгсөн байна.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ талаар “Өршөөлийн хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар заалтыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Н.Энхбаяр дарга одоо ямар нэгэн ял шийтгэл гэж ойлгож болно. Тиймээс нэр дэвших боломжтой” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here