Нүүр хуудас Улс төр Н.Энхбаярын дэмжигчид СЕХ руу дайрлаа

Н.Энхбаярын дэмжигчид СЕХ руу дайрлаа

179
0

Өнөөдөр СЕХ хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн гурван хүний асуудлыг хэлэлцэж буй. Уг хуралдааныг нээлттэй хийж, МАХН-ын төлөөллийг оролцуулах хүсэлтээ өчигдөр илэрхийлсэн аж.

Харин уг хүсэлтэд СЕХ-оос ямар нэг хариу ирүүлээгүй, өнөөдөр өглөө хуралдааныг хаалттай эхлүүлсэнд тус намын удирдлага бухимдаж, СЕХ руу дайран орлоо.

МАХН-ын төлөөлөл болох Ц.Шаравдорж, З.Баянсэлэнгэ тэргүүтэй гишүүд, мөн иргэдийн 20 гаруй төлөөлөл СЕХ руу дайран орж, үймээн дэгдээсний улмаас цагдаагийн байгууллага СЕХ дахь хамгаалалтыг нэмэгдүүлээд буй.

Нэр дэвшихээр бүртгүүлсэн Н.Энхбаяр болон МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж, Э.Эрдэнэжамъян нар СЕХ-ны удирдлагатай уулзахаар дотогшоо нэвтэрч ороод байна.

https://www.facebook.com/100014325661499/videos/226176287869892/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here