Нүүр хуудас Улс төр Монгол Улсын Засгийн газар ээлжит…

Монгол Улсын Засгийн газар ээлжит…

267
0
Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ
Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 13:00 цагт болно. Тус хуралдаанаар Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт батлах тухай болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэх юм.

Мөн “Эдийн засгийн сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, 2017 онд иргэдээс төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл сонсоно.
 
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
1. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт батлах тухай Г.Занданшатар
2. УИХ-ын дарга олон улсын чуулганы хуралдаанд оролцож, айлчлал хийсэн дүнгийн тухай Д.Цогтбаатар
3. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай* Ж.Бат-Эрдэнэ
4. Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай* Ц.Даваасүрэн

Д.Сумъяабазар

5. Бусад асуудал* У.Хүрэлсүх
ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ
6. Засгийн газар хоорондын комиссын хуралдааны талаар Ө.Энхтүвшин
7. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажилласан талаар Г.Занданшатар
8. 2017 онд иргэдээс Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн тайлан Г.Занданшатар
9. 2017 онд иргэдээс төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Г.Занданшатар
10. “Эдийн засгийн сэргээх хөтөлбөр”-йн хэрэгжилтийн явцын талаар Г.Занданшатар
11. Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар* Г.Занданшатар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here