Нүүр хуудас Улс төр Монгол улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар тангараг өргөлөө

Монгол улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар тангараг өргөлөө

83
0

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг томилсон билээ.

Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тангараг өргөх ёслол өнөөдөр /2017.01.30/  Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд болов.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Монгол Улсын Төрийн аудитын байгууллагын ажилтны тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхий аудитор танд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэе. Өргөсөн тангарагтаа үнэнч  байж, төрийн хууль тогтоомжийг нэр төртэй, ёсчлон биелүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээгээд ажлын амжилт хүслээ.

Энэхүү үйл ажиллагааг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон удирдан явуулсан бөгөөд ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүмүүс оролцов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here