Нүүр хуудас Улс төр Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа

Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа

0

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга болон ажлын дэд хэсгийн гишүүд МУИС, ШУТИС болон АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд ажиллаж, сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа.

Ажлын хэсэг ийнхүү ажиллахдаа Инновацийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх гарцыг тодорхойлох болон Инновацийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож, санал солилцсон.

Мөн эрдэм шинжилгээний байгууллагуудын дэргэд байгуулагдсан инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр инновацийн салбарын хууль эрх зүйн орчиныг улам боловсронгуй болгох үүднээс холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тодорхой саналыг салбарын эрдэмтэн судлаачид хэлж байв.

УИХ-ын гишүүн Д.Гантулга хэлсэн үгэндээ “Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэг салбарын байгууллага бүрт очиж, үйл ажиллагаатай нь танилцахыг зорьж байна. Эрдэмтэн судлаачидтай ингэж ойрхон ажиллаж, ойлголтоо нэгтгэснээр цаашид шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчны бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох, салбараа хөгжүүлэхэд үр дүн гарна” гэж тэмдэглэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here