Нүүр хуудас Улс төр ЗХЖШ-ын даргад, Хошууч генерал А.Ганбатыг нэр дэвшүүлэв

ЗХЖШ-ын даргад, Хошууч генерал А.Ганбатыг нэр дэвшүүлэв

40
0
ganbat
Хошууч генерал А.Ганбат

ЗХЖШ-ын даргад хошууч, генерал А.Ганбатыг нэр дэвшүүлэх саналыг Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д хүргүүлсэн бөгөөд тус саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх юм.

Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр ажилд томилсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь 2018 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр чөлөөлсөн билээ.

~ЗХЖШ-ын даргад нэр дэвшсэн А.Ганбат гэж хэн бэ?~

Хошууч генерал А.Ганбат нь:

  • 1962 онд Улаанбаатар хотод төрсөн
  • 1969-1979 онд Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын нэрэмжит арван жилийн хоёрдугаар дунд сургууль
  • 1979-1983 онд ЗХУ-ын Одесс хотын Цэргийн нэгдсэн дунд сургууль
  • 1988-1991 онд ЗХУ-ын Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи
  • 1998-2000 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи
  • 2004 онд АНУ-ын Калифорни мужийн Монтерей хотын Тэнгисийн цэргийн сургалтын дараах сургуулийн Батлан хамгаалах нөөцийн менежментийн дээд дамжааг тус тус төгссөн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here