Нүүр хуудас Улс төр ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтар үүрэг чиглэл өглөө

ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтар үүрэг чиглэл өглөө

405
0
zam_teewriin_yam
ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтар үүрэг чиглэл өглөө
~ЗТХ-ийн Дэд сайд Л.Халтар үүрэг чиглэл өглөө~

ЗТХ-ийн Дэд сайдын шуурхай хуралдаан болж өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц үр дүн, салбарын хөгжлийн хэтийн төлөв болон өнөөдөр тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдаанаас харьяа газрууд болон яамны газар, хэлтэс, албадад хандсан 8-н үүрэг чиглэлийг ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар өглөө.

Үүнд: Харьяа газруудын удирдлагууд өмнө нь гаргасан тушаал, шийдвэрийн биелэлт үр дүнг эргэж хянах, дүгнэх

-ЗТХ-ийн салбарын Тээврийн нэгдсэн бодлогыг 2019 онд гаргах, уялдаа холбоог бий болгоход харьяа газрууд анхаарч ажиллах, төлөвлөгөө боловсруулж танилцуулах

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж хийгдэж буй ажлыг хувьчилж танилцуулах

-Ажилтнуудын нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөлд анхаарал хандуулах

-2019 оны хөрөнгө оруулалтын асуудлыг эрчимжүүлэх, шуурхайлах

-Өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хугацаагаар хэмжих

-Яамны газар хэлтсийн дарга нар харьяа газар албан томилолтоор ажиллахдаа удирдлагуудтай уулзаад мэдээлэл аваад өнгөрөх биш, ажлын фронт дээр биечлэн танилцаж, мэргэжлийн хүмүүстэй уулзаж санал дүгнэлтийг сонсох, шийдвэрлэхэд анхаарах

-Онцгой нөхцөлд шуурхай ажиллах албыг шинэчлэн бүрдүүлэх, үүрэг чиглэлээр хангах гэсэн үүрэг чиглэлийг өглөө.

Түүнчлэн Авто тээврийн салбарт хандсан 8, Авто замын салбарт-3, ХШҮДАГазарт-3, Төмөр замын салбарт анхаарч хэрэгжүүлж ажиллах 10 үүрэг чиглэлийг өнөөдрийн хурлаар тус тус өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here