Нүүр хуудас Улс төр Ж.Батзандан: Т.Чимгээ их хэмжээний цус алдсан, биеийн байдал тааруу байна

Ж.Батзандан: Т.Чимгээ их хэмжээний цус алдсан, биеийн байдал тааруу байна

32
0
batzandan
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд

ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр хорих анги буюу хорихын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд хоёр эргэж очиж ганцаарчилсан уулзалт хийжээ.

Тэд хорих ангийн нөхцөл байдал болон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын биеийн байдал ямар байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ганцаарчилсан уулзалтуудыг Түр хорооны хоёр гишүүн хийлээ.Т.Чимгээгийн биеийн байдал тааруу. Олон сар шулуун гэдэснээс нь цус алдаж байгаа гэнэ. Хүний хүүхдийг авчирч хорьчихоод аминд нь хүрвэл хүлээж авахгүй шүү гэдгийг хорих ангийн эмч, дарга нарт хатуухан хэллээ. Мөн эрүүл мэндийн нарийн шинжилгээнд оруулах саналаа ч хэллээ. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлд арга хэмжээ авч ажиллана гэдгээ хорих ангийн дарга хэлж байна.

Б.Содномдаржаагийн биеийн байдал ч мөн тааруу, тамирдсан, цөхөрсөн байна. Гэм зэмгүй хүнийг авчирч цагдан хорьж болохгүй биз дээ.

Удахгүй энэ хоёрыг суллаж, цагаатгахын төлөө Түр хороо явж байна. Ард иргэдийг ч дэмжихийг хүсч байна. Гэтэл Дээд шүүхийн хэдэн шүүгч, захиалагч нар Түр хорооны ажлыг саатуулах гэж оролдож байна. Гэвч бид бууж өгөхгүй. Цагаатгахын төлөө явна. Өнөөдөр гэм зэмгүй хоёр хүн хууль ёсны эрхээ эдэлж эрх чөлөөтэй болох ёстой” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here