Нүүр хуудас Улс төр Д.Бямбадорж: хаалттай өрнөж буй асуудал бол хүүхдээ тээж гараад зардаг

Д.Бямбадорж: хаалттай өрнөж буй асуудал бол хүүхдээ тээж гараад зардаг

213
0

Төрийн ордны В танхимд яг одоо УИХ дахь Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна. Тус хорооны хуралдааны эхэнд нийгэмд хөндөгдөөд буй 5 настай охиныг хүчирхийлсэн гэх асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудлаар Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар “Таван настай охин хүчирхийлүүллээ гээд очиход 10 мянган төгрөг нэхэж байдаг ийм байгууллага байгаа нь ёс зүйтэй асуудал мөн үү. Тиймээс насанд хүрээгүй хүүхдээс төлбөр авдаггүй байх саналыг хэлмээр байна” гэв.

Мөн тус хуралд Хүний эрхий үндэсний комиссын төлөөллүүд оролцож байна. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Бямбадорж хэлэхдээ “Нийгмийг эмзэглүүлсэн, бухимдуулсан энэ асуудлыг бид хэлэлцэх ёстой. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөхөө асуудал цөөнгүй байгаагаас гадна нийгэмд бас нэг хаалттай өрнөж буй асуудал хүүхдээ тээж гараад зардаг асуудлаас гадна нийгэмд бас нэг хаалттай өрнөж буй асуудал хүүхдээ тээж гараад зардаг асуудал бий болоод байна. Тиймээс хилээр нэвтэрч буй эмэгтэйчүүдийг жирэмсэн эсэхийг нь шалгадаг. Эргээд эх орондоо ирэхэд нь тээж байсан хүүхдийг нь яав гэдэг асуудлыг ярьж үүнийг хуулиар зохицуулах шаардлагатай байна. Өнөөдөр 2015-2017 оны хооронд 298 хүүхэд хүчирхийлэлд өртсөн аймшигтай тоо байна. Яг одоо мөрдөн байцаалтын шатандаа яваа хэрэг дотор 4 настай, 1.5 настай хүүхдийг хүчирхийлсэн гэсэн хэргүүд байна. Насанд хүрээгүй боловч хүүхэд төрүүлсэн 1613 охин байна. Нууцаар үр хөндүүлж байгаа насанд хүрээгүй охидын тоо өнөөдөр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн. Энэ бол монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм шүү” гэдгийг хэлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг нар, “УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдэж хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалахад Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллана” гэдгээ мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүний эрхийн дэд хороог сард нэг удаа хуралдуулж, хүний эрхийн чиглэл бүрээр асуудлыг хэлэлцэж байх” саналтай байгаагаа илэрхийлэв. Харин Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар “Хүний эрхийн дэд хорооноос Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч Ажлын хэсэг гарган Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ажлыг шалгана” гэлээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here