Нүүр хуудас Улс төр Дональд Трамп, Ким Жон Ун нар Вьетнам улсад уулзах магадлалтай

Дональд Трамп, Ким Жон Ун нар Вьетнам улсад уулзах магадлалтай

0
Donald Trump, Kim Jong Un
Дональд Трамп, Ким Жон Ун нар Вьетнам улсад уулзах магадлалтай

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Азид уулзана. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдсэн байна.

Тэрбээр “Хоёр улсын тэргүүн ирэх хоёрдугаар сарын сүүлээр Азид уулзана” гэж “Фокс Ньюс” телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ. Мөн уулзалт болох газарт бэлтгэл ажлаар албаны хүмүүсээ илгээсэн гэж ярьсан байна.

Сүүлийн үед Умард Солонгос, АНУ-ын Төрийн тэргүүн нарын дараагийн уулзалт болох боломжтой нэг газар нь Вьетнам гэж хэвлэлүүд бичиж байна. Гэвч Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ярилцлагынхаа үеэр тодорхой нэг улсын нэр хэлээгүй байна.

Харин илгээсэн албаны хүмүүс нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Умард Солонгосын ард түмний ирээдүйг гэрэлтэй болгох эх суурийг тавина гэж бодож байгаагаа хэлжээ.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Беган ирэх долоо хоногт Умард Солонгос, Өмнөд Солонгосын хил дэх цэрэггүй бүс Панмунжомд айлчилна гэсэн мэдээ байна.

Тэрбээр Умард Солонгосын талын албаны хүмүүстэй Дональд Трамп, Ким Жон Ун нарын дараагийн уулзалтыг зохион байгуулах асуудлаар хэлэлцэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here