Нүүр хуудас Улс төр Бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа

Бүртгэлийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхийг хойшлууллаа

112
0

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж сонгууль болох хугацаа дөхсөн үед иргэний бүртгэлийн эрх зүйн орчныг өөрчлөх талаар хэлэлцэх нь тохиромжгүй хэмээн үзэж буйгаа илэрхийлээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулах санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулахад татгалзах зүйлгүй хэмээн байр сууриа илэрхийлснээр дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулсан юм. Ийнхүү Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here