Нүүр хуудас Улс төр БИЧЛЭГ: М.Энхболд ШААРДСАН гишүүдтэй уулзав

БИЧЛЭГ: М.Энхболд ШААРДСАН гишүүдтэй уулзав

21
0
enhbold
УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг хүлээн авч уулзлаа.

“Өнөөдөр 50.7 хувийн ирцтэйгээр чуулганы хуралдаан явж буй ч үүний цаана 30 гаруй гишүүн чуулганы хуралдаанд оролцох боломжгүй байна. УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж буй учраас бид суулт хийж байна.

УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар “60 тэрбум” төгрөг босгох төлөвлөгөө боловсруулж буй бичлэг олон нийтийн сүлжээнд ил болсон.

Уг хэрэгт УИХ-ын дарга М.Энхболд нэр холбогдсон тул чуулганыг даргалах эрхгүй хэмээн үзэж байна. Нийт сонгогчдын 70 гаруй хувь нь цаашид таныг УИХ-ын даргын алба хаших эрхгүй гэж иргэдтэй уулзаж, санал асуулга явуулснаар нотлогдоно гэв. Хэрэв огцрохгүй бол тэмцийн хурц хэлбэрт шилжинэ” гэж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд ярихдаа, “Миний эрүүл мэндийн асуудлаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн ор үндэсгүй зүйл ярьж байгаа. Эрүүл мэндэд маань асуудал үүсээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Та бүхэн асуудлаа бодитой тавих хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулинд УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэж заасан. Таван үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлнө гээд тодорхой заагаад өгсөн байдаг. Тиймээс хуулийн дагуу зөв шаардлага тавих хэрэгтэй” гэлээ.

Ikon News

УИХ-ын дарга өөрийг нь огцрохыг шаардсан гишүүдтэй уулзав

Gepostet von Ikon News am Mittwoch, 5. Dezember 2018

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here