Нүүр хуудас Улс төр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт...

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдлаа

215
0
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчдын эрх зүй
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчдын эрх зүй
“Захиргааны ерөнхий хууль”-ийн талаарх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү сургалт нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан юм. Сургалтыг Хууль зүйн дотоод хэргийн яамны ахлах мэргэжилтэн Э.Алтантуяа, Захиргааны ерөнхий хуулийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүн, хуульч С.Энхжаргал нар удирдан явууллаа.

Энэ удаагийн сургалт нь БОАЖЯ-ны албан хаагчдад Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсээс зохион байгуулсан цуврал хичээлийн гурав дахь удаагийн сургалт юм.

Захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй хэрхэн харилцах, үйл ажиллагааны эрхзүйн суурь зохицуулалтыг хэрхэн бүрдүүлэх талаар мэдлэг, ойлголт өгсөн нь энэ сургалтын онцлог байв.

Хэрвээ төрийн албан хаагч нь санаатай болон санамсаргүй байдлаар алдаа гаргасан тохиолдолд үүнийгээ хэрхэн шийдэх, хэрхэн зорилгодоо нийцсэн, үнэн бодитой, үндэслэл бүхий захиргааны акт боловсруулах, захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа зэрэг агуулгын хүрээнд явагдаж албан хаагчид идэвхитэй оролцсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here