Нүүр хуудас Улс төр АНУ-ын нисэх хүчний генерал Чарльз Браун манай улсад айлчиллаа

АНУ-ын нисэх хүчний генерал Чарльз Браун манай улсад айлчиллаа

4
0
niseh-huchnii-generel
АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч, генерал Чарльз Браун

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн урилгаар АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч, генерал Чарльз Браун 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Генерал Чарльз Брауныг Монгол улсын Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын дарга нар хүлээн авч уулзан, Агаарын цэргийн харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхэд чиглэсэн бодит ажлууд өрнүүлэх талаар харилцан санал солилцов. Мөн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчтай хоёр талын албан ёсны уулзалт зохион байгуулж хоёр орны Агаарын цэргийн хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцаж, өнгөрсөн 3 дугаар сард болсон хоёр талын зөвлөлдөх уулзалтын үеэр хэлэлцсэн асуудлуудыг ажил хэрэг болгох талаар санал ярилцлаа.

АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын Агаарын хүчний командлагч, генерал Чарльз Браун Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалын зүгээс хамтын ажиллагааны гэрээний хүрээнд бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here