Нүүр хуудас Улс төр Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урт хоолой татаж байна

Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урт хоолой татаж байна

7
0
tsewer-usnii-hooloi-Govialtai
Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урт хоолой татаж байна

У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайдыг 2018 онд орон нутгийн томилолтоор баруун таван аймаг тэр дундаа Говь-Алтай аймагт ажиллах явцад иргэдээс ундны цэвэр усны хангамжийн хомстол нэн тэргүүний тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудал болсныг хэлж анхааруулж байсан.

Уг асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээг авч энэ сарын нэгнээс Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урттай цэвэр усны дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлээд байна.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Австри Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн нийт өртөг 14 сая евро бөгөөд эхний ээлжид 1,7 сая еврогийн өртөг бүхий тус бүр нь 40 тоннын 27 чингэлэг шугам хоолой, 3 чингэлэг холбох хэрэгсэл бусад тоног төхөөрөмжийг байгууламжийн талбайд буулгаж, барилгын ажлыг гүйцэтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here