Нүүр хуудас Улс төр АЛЖИР: 81 настай Абдель Азиз Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

АЛЖИР: 81 настай Абдель Азиз Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

30
0
Algeria-81-nastai-eronhiilogch
Алжирын ерөнхийлөгч, 81 настай Абдель Азиз

Алжирын ерөнхийлөгч, 81 настай Абдель Азиз ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин улиран өрсөлдөх болно гэдгээ мэдэгджээ.

Бутефликагийн хувьд энэ нь ерөнхийлөгчийн суудалд 5 дахь удаагаа улиран суух гэсэн оролдлого болох юм.

Алжирт ирэх 4-р сард болох сонгуульд нэр дэвшин өрсөлдөх болно гэдгээ Бутефлика иргэддээ хандан хийсэн улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаарх илгээлтийнхээ үеэр мэдэгдсэн байна.

81 настай Абдель Азиз Бутефлика 6 жилийн өмнө зүрхний шигдээс туссаныхаа дараанаас олон нийтийн дунд төдийлөн ил гарахгүй байгаа юм. Бутефлика улсынхаа төрийн тэргүүнээр анх 1999 онд сонгогдож, өнөөдрийг хүртэл төрийн эрхэнд суусаар байна.

Абдель Азиз Бутефлика анх 1999 онд улсынхаа тэргүүнээр сонгогдсоноосоо хойш 2004, 2009 болон 2014 онуудад ерөнхийлөгчийн суудалдаа улиран сонгогдож байжээ.

Энэ хугацаанд тэрээр улс орондоо эрх баригчид болоод исламын хөдөлгөөний хоорондын зэвсэгт тэмцлийг зогсоож, улс орондоо аюулгүй тогтвортой байдлыг эргүүлэн тогтоож, гадны хөрөнгө оруулагчдыг төвлөрүүлж чадсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here