Нүүр хуудас Улс төр Азийн сайд нарын бага хуралд Б.Мөнхжин оролцов

Азийн сайд нарын бага хуралд Б.Мөнхжин оролцов

5
0
said-nariin-baga-hural
Азийн сайд нарын бага хуралд Б.Мөнхжин оролцов

Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин Азийн Хамтын ажиллагааны яриа хэлэлцээний Сайд нарын 16 дугаар бага хуралд оролцлоо.

Тэрээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж хэлсэн үгэндээ бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааны чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, улс орнууд эдийн засгийн өсөлтийг илүү тогтвортой, хүртээмжтэй болгох чиглэлээр хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.

4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 02-ны өдөр Катар Улсын Доха хотоо болсон энэ хурлаас улс орнуудыг цаашид улам нягт хамтран ажиллаж, хамтдаа хөгжихийг уриалан Дохагийн тунхаглалыг баталлаа. Дараагийн хурлыг Бүгд Найрамдах Турк Улс зохион байгуулахаар болсон байна.

Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээний /Asia Cooperation Dialogue/ байгууллага нь 2002 онд байгуулагдсан бөгөөд Азийн 33 улсыг нэгтгэсэн, бүс нутгийн хамтын ажиллагааны чухал платформ болон хөгжиж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here