Нүүр хуудас Танд тустай 00 цаасны тухай ТА МЭДЭХ ҮҮ!

00 цаасны тухай ТА МЭДЭХ ҮҮ!

553
0
00 цаасны тухай ТА МЭДЭХ ҮҮ!
00 цаасны тухай ТА МЭДЭХ ҮҮ!
00 цаасны тухай ТА МЭДЭХ ҮҮ!
Бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон ч нэг их ач холбогдол өгөөд байдаггүй, тэгсэн хэрнээ түүнийг үгүй бол яах учраа олохгүй тэвдүүлэх чадалтай эд бол 00 цаас гэдэгтэй санал нийлнэ биз?
Магадгүй энэ боловсронгуй хэлбэрээ олоогүй байсан бол магадгүй бид ямар нэгэн цаас эрж хайж, олсон бол түүнийгээ нухаад л сууж байх байсан шүү дээ. Тэгвэл 00 цаасны үүрэг зөвхөн ахуйн хэрэгцээнд л зориулагдсан юм болов уу? Энэхүү асуултын хариултыг эндээс олохын зэрэгцээ үүний тухай сонирхолтой хэдэн баримтуудаас энд хүргэе!
00 цаас хэрэглээнд нэвтэрлээ

Хүний амьдралыг хөнгөвчилж өгсөн боловсронгуй 00 цаасны анх хувилбар Хятадад VI зууны тэртээ гарч байсан ч Хятадын засгийн газар XIV зууныг хүртэл үүнийг хэрэглээнд нэвтрүүлээгүй байна. Харин 1857 оныг хүртэл Америкт боловсронгуй 00 цаас нэвтрээгүй байсан бөгөөд 1935 оныг хүртэл жижиг дамар бүхий 00 цаас хараахан гараагүй байжээ. Нэг үгээр хэлбэл, XX зуунаас эхлэн бидний өдөр тутамдаа хэрэглэж буй боловсронгуй 00 цаас хэрэглээнд нэвтэрсэн гэж хэлж болох юм.

noiliin tsaas
00 цаас хэрэглээнд нэвтэрлээ
Ахуйн хэрэглээнээс ч илүү үүргийг гүйцэтгэх чадалтай

Нүүр нүдгүй балбах элсэн шуурганаар АНУ-ын цэргийн арми өөрсдийн танкаа өнгө өнгийн 00 цаасаар бүхэлд нь хучиж, өнгөлөн далдлалт хийж байсан гэдэг. Мөн Америкт хуримын даашинзны загвар зохион бүтээх тэмцээний үеэр 00 цаасаар урласан даашинз шалгарч, 2,000 долларын эзэн болжээ. Мөн Японы аймшгийн төрлийн зохиол бичдэгээрээ алдартай Кожи Сузуки “Бөгж” романаа 00 цаасан дээр хэвлэж байсан бөгөөд үүнийгээ олон нийтийн газруудын 00 өрөөнүүдэд тавьжээ.

noiliin tsaas
Маш олон хүн 00 цаас огт хэрэглэдэггүй гэвэл итгэх үү?
Маш олон хүн 00 цаас огт хэрэглэдэггүй гэвэл итгэх үү?

Дэлхийн хүн амын ойролцоогоор 4 тэрбум хүн буюу 70-75 хувь нь огт 00 цаас хэрэглэдэггүй гэвэл итгэж чадах уу? Энэ хэтрүүлэг биш, бодит амьдрал дээрх судалгааны дүн. Зарим бүс нутагт ой мод ховорхон байдаг учраас тэр орчмын хүмүүс 00 цаасыг хэрэглэдэггүй байна. Харин зарим нь 00 цаас худалдан авах боломжгүй байхад нөгөө нэг хэсэгт нь газарзүйн байрлалаас шалтгаалан 00 цаас хүрч чаддаггүй ажээ. Тэгвэл Европын ихэнх өндөр хөгжилтэй орнууд 00 цааснаас илүүтэй бидэг эрхэмлэх болж, цааснаас илүүтэй усыг сонгон хэрэглэх болжээ. Харин элсэрхэг, цөл газарт оршдог улсууд гол төлөв 00 цаасыг ариун цэврийн хэрэглэл болголгүй, зөвхөн хоол идэхийн өмнө өгдөг цаас болгон ашигладаг аж.

 

Зөвхөн 00 цаасны хэрэглээнд асар олон ой мод сүйтгэгдэж байна

Дэлхийн хүн ам нэг өдөрт ойролцоогоор 30,000 модтой дүйцэх 00 цаасыг, цаашлаад жилд 10 сая модыг зөвхөн ариун цэврийн хэрэглэлд ашигладаг байна. Зөвхөн ариун цэврийн хэрэглээнд зарцуулаад зогсохгүй нусаа нийх, юм арчиж цэвэрлэх, нүүрний будгаа арчих зэрэг ахуйн хэрэглээнд давхар хэрэглэдэг байна.

Нэг тонн 00 цаасыг дахин боловсруулахад:

– 17 мод, 6953 галлон ус

– 463 галлон тос

– 260 кг агаарын бохирдол

– 3,06 куб ярд хог булах газар

– 4077 киловатт цагийн эрчим хүч зэрэг зарцуулагддаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here