Нүүр хуудас Танд тустай Ээжүүд ээ! хүүтэйгээ болзож бяцхан ертөнцөөр нь аялаарай…

Ээжүүд ээ! хүүтэйгээ болзож бяцхан ертөнцөөр нь аялаарай…

27
0
eej-huugiin-bolzoo-2019
Ээжүүд ээ, хүүтэйгээ болзоорой...

              Ээж та, энхрий бяцхан хүүгээ найман нас хүрэнгүүт зөвхөн түүнд тусгайлан тогтмол цаг гаргаж болзож байгаарай. Тэгвэл түүний шилжилтийн насан дээр бэрхшээл бага тулгардаг. Ээж хүүгийн хамтдаа хийж болох зүйлсээс санал болгоё. 

1. Хамтдаа гарын доорх материалаар шинжлэх ухааны туршилт хийх.

2. Үлэг гүрвэлийн болон түүхийн музей үзэх. Түүнээс өмнө ээж хүүхдэдээ тайлбарлах мэдлэгтэй болж судлах хэрэгтэй.

3. Хамтдаа тоглоомын газар машин унах. Мөргөлдөж, уралдаж үе тэнгийн мэт хөгжилдөх нь чухал.

4. Амьтны дэлгүүр орох. Заавал амьтан худалдаж авах нь чухал биш. Ээжүүд дэлгүүр хэсэхдээ нүд сэргэдэг шиг хөвгүүд загас, нохойн дэлгүүр орохдоо таашаал авдаг.

5. Зун цэцэрлэгт хүрээлэнгээр дугуй унах, өвөл котокоор гулгах.

6. Хүнсээ цуглуулахдаа хамт явах.

7. Хүүгийнхээ дуртай хоолыг зааж өгч хамтдаа хийх. Ихэнхдээ загас, тахиа, төмс шарахад дуртай байдаг.

8. Кино театрт түүний дуртай киног сонгож үзэх. Түүхэн баатарлаг, тулаантай, амьтадтай, зөгнөлт гээд хөвгүүдийн сонирхлыг судлаарай.

9. Усан санд сэлэх.

10. Өөрийнхөө болон хүүгийнхээ бага, нялх байх үеийн зургийг үзэж тод үлдсэн дурсамжуудаа ярилцах.

11. Эмээ өвөөгийнх нь тухай, тэр үеийнхний амьдралын онцлогийг өнөөдрийнхтэй харьцуулан хөөрөлдөх.

12. Хэн нэгэнд туслах, урам өгөх зүйлийг санаачлан хамтдаа хийх.

13. Гар барилдаан хийх, шагай, шатар тоглох.

Бяцхан хүүтэйгээ болзож, түүний ертөнцөөр богинохон гэсэн ертөнцөөр аялаарай…

14. Тав тухтай болж өгвөл номтой кофе шоф орж шоколадтай сүү, жимсний шүүс уунгаа өдөр тутмын хууч хөөрөн үерхэл нөхөрлөл, охидын тухай яриа өрнүүлээрэй.

15. Хүүгийнхээ найзуудыг гэртээ урьдаг өдөртэй байх чухал байдаг. Найз нөхдийг нь таньж мэдэх, тэднийг зөв нөхөрлөх боломж бүрдүүлэхэд ээжийн дэмжлэг чухал шүү.

16. Түүнийг эерэг үйл хийсэн үед заримдаа урмын үгтэй захидал бичиж сэмхэн өрөөнд нь үлдээх.

17. Ажилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг үзэх болон дурсамж номыг нь хамтдаа уншаарай.

18. Лего тоглоомын газар хамт тоглож байшин, машин хийхдээ хүүгээрээ заалгаж туслалцуулаарай.

19. Хамтдаа аавд нь зориулж зураг зурж, сэтгэлийн үгтэй захидал бичээрэй.

20. Хүүхдээ өөрийнхөө болон аавынх нь ажлаар аялуулж юу хийдэг тухайгаа тайлбарлаж, танилцуулаарай.

За ингээд хүүтэйгээ болзоод байгаарай. Хүүгийнхээ сөрөг сэтгэл хөдлөлийг анзаарч, эерэг зан үйлийг нь дэмжиж идэвхтэй оролцоотой байхыг хичээгээрэй. Хүү тань охидын нулимсыг арчих уу, урсгах уу гэх сонголт ээж таны түүнд зарцуулсан бодит цаг, эерэг нөлөөлөлтэй шууд хамааралтай байдаг юм шүү. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here