Нүүр хуудас Танд тустай Эрчүүдээ хувцаслахдаа тоонд бус чанарт анхаар

Эрчүүдээ хувцаслахдаа тоонд бус чанарт анхаар

3
0
erchuudiin-huwtsaslah-urlag-2019
Эрчүүдээ хувцаслахдаа тоонд бус чанарт анхаар

      Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол шүүгээндээ тийм ч олон төрлийн хувцас цуглуулаад байдаггүй. Тэд өөрсдийгөө хэрэгцээ багатай хэмээн тодорхойлдог ч энэ нь стресстэхгүй байх, цаг хугацаа болон мөнгөө хэмнэх зэрэг маш олон давуу талтай аж.

Шийдвэр гаргахад хялбар
Өдөр бүр өмсөх хувцсаа бодож, шийдэхээс илүү чухал зүйлс хүний амьдралд олон. Хүний тархинд секунд тутамд 11 сая ширхэг мэдээлэл ирж байдаг бөгөөд үүнийг нэг бүрчлэн нягтлах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, тархи маш их хэмжээний мэдээлэл хүлээн авч боловсруулж байдаг ч нэг дор гурван зүйлд л зэрэг төвлөрөх чадамжтай. Харин ачаалал хэтэрсэн тохиолдолд анхаарал сарниж, зөв шийдвэр гаргах чадвар алдагддаг. Иймд гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд олон хувцасны сонголтоос татгалзах нь зүйн хэрэг. Гэвч энэ бол хувь хүний үзэмж, шийдлийн асуудал тул бусдыг ч бас хувцаслалтын тал дээр өөртэйгөө адил байлгах гэж хичээх нь утгагүй хэрэг.

Бэлгэ тэмдэг буюу амжилт
Суут ухаан, хөдөлмөрч чадвараараа тэрбумтнууд болж чадсан Марк Зукерберг, Стив Жобс нарыг дурсахад л аль хэдийн өөрсдийн гэсэн стиль имижээрээ дүрслэгдэж байгаа биз? Энэ бол бэлгэдэл буюу бусдын ой ухаанд хоногшиж үлдсэн мэдээлэл. Тиймээс дэлхийд алдартай карьер зөвлөхүүд “Өдөр бүр адилхан хувцаслах нь өөрийгөө олонд таниулах хамгийн хэмнэлттэй бөгөөд хялбар арга зам юм. Энэ нь таны тогтвортой, бие даасан байдлыг илэрхийлдэг” гэх үнэт зөвлөгөөг өгдөг.

Цаг хугацааны хэмнэлт
Бид өмсөх хувцсаа сонгохын тулд хэр их хугацаа зарцуулдгийг мэдэхгүй. Гэхдээ л энэ нь бидний үнэт цагаас хумсалдаг нь тодорхой. Цаг барьж хэвшээгүй, өглөөд байнга шахуу ажлаасаа хоцордог хүмүүсийн ихэнх нь өглөөд юу өмсөхөө шийдэх гэж маш их цаг, стресс зарцуулдаг болох нь тогтоогдсон байдаг.

Бага зардал
Та худалдан авсан хувцсандаа 7 хоног, сар, улирал, жилээр нь хэдий хэр мөнгө зарцуулдгаа тооцож үзсэн үү? Шүүгээнд тань зай эзэлж, барагтай бол өмсдөггүй хувцсандаа хэр их мөнгө үрсэн байна вэ …? Гэтэл бид шүүгээндээ байгаа хувцсаа бүгдийг нь тогтмол өмсдөг билүү? Эдгээр асуултад хариулаад үзээрэй. Өөрийг тань илэрхийлэх олон биш ч чанартай хувцсыг сонгоорой.

Орчин цагт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувцаслах урлаг хэмээх зүйл нь ухаалаг хэрэглээтэй салшгүй холбоотой болжээ. Тиймээс илүү олныг бус, чанарт анхаараарай. Танд амжилт хүсье. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here