Нүүр хуудас Танд тустай Хорт бодисыг гадагшлуулж, эрүүлжүүлэх МАЙЛЗЫН ШҮҮС бэлтгээрэй

Хорт бодисыг гадагшлуулж, эрүүлжүүлэх МАЙЛЗЫН ШҮҮС бэлтгээрэй

5
0
mailziin-shuus-04
Хорт бодисыг гадагшлуулж, эрүүлжүүлэх МАЙЛЗЫН ШҮҮС бэлтгээрэй

Цоохор майлз /celery/, бууцай /spinach/, салатны навч /lettuce/, яншуй /parsley/, буржгар байцаа /kale/ гэх мэтийн ногоон навчит ургамалууд нь эрүүл мэндэд маш сайн биенээс ХОРЫГ хамгийн сайн гаргаж өгдөг ач тустай ургамлууд юм.

ОРЦ: 1 стакан

  • Цоохор майлз(.celery)- 3 иш
  • Өргөст хэмх- тал
  • Лемон- тал( хальсалсан)
  • Усан үзэм- багавтар
  • Цагаан гаа хийсэн ч болно, хийхгүй байсан ч болно.

ЦООХОР МАЙЛЗНЫ ШҮҮСИЙГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭХЭД:

1. Бодисын солилцоог сайжруулж тураана
Цоохор майлзын дийлэнх хувийг витамин К амин дэмээр баялаг ус болон бусад эрдэс бодисууд эзэлдэг. Жингээ хянах боломжийн хувьд цоохор майлз нь “сөрөг калорын тоо” юм. Энэ нь таны бие цоохор майлзыг боловсруулахын тулд их хэмжээний калорыг зарцуулна гэсэн үг. Жингээ хасахдаа цоохор майлзыг шүүс болгон хэрэглэнэ. Ингэхдээ 1.5 аяганд 16 калори агуулагдана гэж тооцно

2. Холестеролыг буруулна
Холестеролын хэмжээ ихсэх тусам цусны даралт болох магадлал өндөрсдөг нь нууц биш юм. Тэгвэл цоохор майлзанд агуулагдах “Бутилфталид” нь холестеролын хэмжээг 7%-иар бууруулдаг болохыг эрдэмтэд баталжээ.

3. Хорт хавдраас сэргийлнэ
“Флавонойд”, “лутеолин”-оор баялаг учраас төрөл бүрийн хорт хавдраас таны эрүүл мэнд, амь насыг хамгаалах ач тустай бөгөөд эмэгтэйчүүдийн хувьд тусч болох хамгийн аюултай хорт хавдар болох хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тань туслах ногоо юм.

4. Биед хэрэгтэй амин дэмийг өгнө
Цоохор майлзны найрлагад сода их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь таны эрүүл мэнд, бие организмд чухал, хэрэгтэй олон амин дэмийг өгдөг байна.
Цоохор майлзыг хэрэглэснээр та А, Е, К, В, С зэрэг аминдэмүүдээ нөхөж авахаас гадна аспарагин, тирозин, каторин зэрэг үнэт амин хүчлүүдээ сэлбэх боломжтой

5. Үрэвслийн намдаана
Үрэвсэл бол дархлааны систем халдвар эсвэл цочролд орсны хариу болгон биед мэдэгдэж байгаа үндэс бөгөөд таны бие халдварыг цааш тархахаас сэргийлдэг. Гэвч халдвар болохоос сэргийлж, антоксидант болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй цоохор майлзыг хэрэглэх хэрэгтэй. Үр дүн нь таны арьс, буйл болон нүдэнд илрэнэ. Мөн таны шүдэн дэх кальцийн хэмжээг нэмэгдүүлж, илүү цагааруулах болно
Мөн ясны сийрэгжилт, астма зэрэг өвчин туссан хүн хоол хүнсэндээ хэрэглэвэл ихээхэн үр дүнтэй байдаг байна.

6. Биед хэрэгтэй фосфорыг нөхнө
Та хэр их цоохор майлз иднэ төдий чинээ таны биед хэрэгтэй фосфорыг нөхөж авах болно.

7. Цусны даралтаас сэргийлнэ
Хэрвээ таны даралт ойр ойрхон ихсээд байгаа бол, эргэлзэх зүйлгүйгээр цоохор майлзыг хоол хүнсэндээ хэрэглээрэй. Уг хүнсний ногоонд агуулагдах “фталид” нь цусны төлжилтийг 14%-иар сайжруулаад зогсохгүй, хүнийг стресстэхэд хүргэдэг цуснаас ялгарах гормоны тэнцвэржилтийг хэвэнд нь байлгадаг ажээ.

8. Хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулна
Цоохор майлзны найрлагад ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих амин дэм элбэг байдаг байна. Гэвч та гэдэс гүйлгэж байх үедээ цоохор майлз идэж болохгүй гэдгийг бүү мартаарай.

9. Өсвөр насны хүүхдийн өсөлт бойжилтод сайн.
Цоохор майлзыг байнга идэж байх нь хүүхдийн өсөлт бойжилтод ашигтай.
Хүүхдүүд идэх дургүй байдаг тул алим болон усан үзэмжтэй хамт шахаж уулгаарай! Бас ханиад томуу хүрч хамар битүүрэхээс сэргийлнэ!

10. Хижээл насны хүмүүсийн артерийн судас хатуурах, мэдрэл муудахаас сэргийлнэ.

11. Идээт үрэвслийг устгана
2010 онд хэвлэгдсэн “Эмзүйн Биологийн сэтгүүл”-д цоохор майлзанд шархлаат үрэвслээс хоол боловсруулах эрхтний тогтолцоог хамгаалдаг этилийн спиртний төрлийн найрлага агуулагддаг болохыг баталсан байна. Түүнчлэн цоохор майлзанд флавонойдууд, танинууд, дэгдэмхий тос, алкалойдууд зэрэг таны гэдсэн дэх салстыг хамгаалж байдаг эрдэс бодисууд байдаг.

12. Хөгшрөлийг удаашруулдаг
Цоохор майлзын бас нэгэн гол үүрэг бол хөгшрөлийн үйл явцыг удаашруулах юм. Уураг, витамин, эрдэс, хүчлээр баялаг цоохор майлз эсийн тогтвортой үйл ажиллагааг хангана.
Өглөө оройдоо 1,1 аяга цоохор майлзын шүүсээ шахаад ууцан байхад таргалалт, хөгшрөл, эрт цэвэршилтээс холуур байх болно шүү..бүсгүйчүүд ээ!!

13. Гормоныг тэнцвэржүүлж өгнө
Цэвэршилтийн үеийн дааврыг тэнцвэржүүлж өгч эрт цэвэршилтээс хамгаална!

14. Хамар битүүрэхээс сэргийлдэг
Өвлийн хүйтэн улиралд хүмүүс ханиад томуу тусч, хамар битүүрэх нь олон. Тэгвэл хамрын битүүрлийн арилгахад зөвхөн эм төдийгүй, цоохор майлз тустай гэнэ.

15. Элгэнд хуримтлагдсан хорыг гадагшлуулж бөөрний үйл ажиллагааг дэмжинэ.
Энэ шүүс нь элэгний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай ба шээс хөөх шинж чанартай байдаг тул бие махбодоос хортой бодисыг гадагшлуулж элэг, бөөрний эрүүл мэндийг дэмжихэд тусалдаг.

16. Стрессээс ангижруулж нойр хулжихаас сэргийлнэ
Уг хүнсний ногоо нь магнигаар баялаг учраас стресс, бухимдлаас ангижруулдаг байна. Хэрвээ та шөнө унтах гэхээр нойр тань хулжаад төвөгтэй байдаг бол орондоо орохынхоо өмнө 1 стакан цоохор майлзны шүүс уухад л хангалттай.

Орой орондоо орохын өмнө цоохор майлзны шүүс 1 стакан уухад бие дэх бүх төрлийн хорт бодисыг гадагшлуулж, биеийг цэвэрлэдэг ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here