Нүүр хуудас Танд тустай Хайрын нөгөө далавч нь ЭРХ ЧӨЛӨӨ

Хайрын нөгөө далавч нь ЭРХ ЧӨЛӨӨ

15
0
hair-ba-erh choloo
Хайрын нөгөө далавч нь ЭРХ ЧӨЛӨӨ

Өөрөө болохоор дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхийг хүсээд өрөөлийг болохоор гарыг нь гавлаж хөлийг нь тушихыг оролдоод байгаа юм биш биз?

Тийм ээ… Танд үнэхээр хайр байгаа болохоор л хайртай хүнээ ойрхон байлгахыг хүс ч байгаа нь үнэн. Тэднийхээ төлөө хөлсөө барж ясаа цайтал зүтгэж яваа ч байж болно.

Гэхдээ чи зарим талаараа өөрийгөө болохоор наранд өрөөлийг болохоор шоронд байлгах гээд байгаа юм биш биз,

Шорон л бол шорон. Орд харш шиг байна уу урц овоохой шиг байна уу энэ ямар ч хамаагүй. Гав л бол гав алтаар хийсэн үү алмазаар чимсэн үү ямар ч ялгаагүй.

Танд эрх чөлөө хэрэг болдог шиг хайртай хүнд чинь ч бас эрх чөлөө хэрэгтэй. Ажил хийж ч болохгүй, гарч орох ч эрхгүй хайр нэртэй торон дотор амьсгалах ч хэцүү байдаг. Та хүслийг чинь хангаж, хүүхдийг тань өсгөж, хоолыг чинь хийж, гэрийг чинь цэвэрлэдэг автомат машин худалдаж аваагүй.

Хайр эд зүйлс биш. Хайр өмч биш. Хайртай эд зүйлс шиг өмч хөрөнгө шиг бүү харьц. Хайртай хүнээ ч бас аз жаргалтай байлга. Хайрын шувуухайд нисэх боломж олго…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here