Нүүр хуудас Танд тустай Хайрт тань төгс биш гэж үү…тэгвэл

Хайрт тань төгс биш гэж үү…тэгвэл

338
0
hairiin hariltsaagaa ongol
Хайрт тань төгс биш гэж үү...тэгвэл

Өөрийнхөөрөө байх гэхээр бусдыг гомдоочихгээд. Бусдынхаар байх гэхээр өөрийгөө хохироочихгээд байдаг уу? Та алийг нь сонгодог вэ? Өөрийгөө сонгоод бусадтай тангараг тасардаг уу? Бусдыг сонгоод өөрөө сэтгэл дундуур явдаг уу? Хоёуланг нь сонгоод хуурамч дүр эсгэдэг үү? Эсвэл хольцыг нь тааруулан найгадаг уу? Энэ бүхэнтэй зохицож амьдрах тийм ч хялбар бишээ. Гэхдээ хайртай хүнтэйгээ үүсгэсэн хайрын нэгдэл тань амьдрал дээр биелэлээ олох нь чухал юм шүү.

Үнэнч сэтгэл

Төгс хосууд бие биенээ хэзээ ч хуурдаггүй. Тохиолдлоор, “согтуудаа”, томилолтоор явсан гэх мэт шалтгаан гарсан хэдий ч хэзээ ч хуурахгүй. Хэрвээ та өөр зүгт харц чулууддаггүй, царайлаг эрчүүдтэй сээтэгнэдэггүй, гар хангалга хийх үедээ ч хайртай залуугаасаа өөр хүнийг боддоггүй бол чи төгс төгөлдөр хамтрагч.

Бүрэн итгэлцэл

Төгс төгөлдөр хосууд хэзээ ч бие биенийхээ мессежийг болон цахим шууданд ирсэн захидлыг зөвшөөрөлгүй уншдаггүй, элдэв хүний үнэртэй ус үнэртэж байгаа эсэхийг шинжээд байдаггүй. Бүх зүйл итгэлцэл дээр оршин тогтнодог. Хэрвээ нөхөр тань ажил ихтэй удна гэсэн бол үнэхээр л тийм. Үүнд, тэр үүрийн 4 цагт халамцуу ирэх нь огтхон ч хамаагүй. Ажилд нь хэрэгтэй байсан учраас л тэр. Бие биедээ бүрэн итгэж, ажил мэргэжлийг ойлголцож гэмээ нь гэр бүлийн нандин чанар бэхжих юм.

Сексийн зохицол

Төгс төгөлдөр хосууд сексийн хувьд бүрэн зохицож байх ёстой. Секс бол бат бөх харилцааны бүрдүүлэгч гол хэсэг болдог. Судлаачдын үзэж байгаагаар хосуудын салах шалтгааны ихэнх нь сексийн асуудлаас үүдэлтэй байдаг гэнэ. Төгс төгөлдөр харилцаанд сексийн сонирхол хэзээ ч буурдаггүй. Бие биедээ үргэлж саяхан мэт, шунан дурлаж, хайрын урлагийн шинэ зах хязгаарыг хамтдаа нээж илрүүлэх нь сайхан биш гэж үү.

Хараат бус байдал

Хамгийн бат бөх харилцаанд хосууд бие хүний шинж чанараа алдаагүй, өөрийн гэсэн хүсэл сонирхолтой, өөрийн гэсэн найз нөхдийн хүрээлэлтэй байдаг. Мэдээж, дундын сонирхол гэж байлгүй яахав. Гэхдээ хосуудын хэн хэн нь нэгнийхээ сүүдэр нь биш, харин өөрийн гэсэн баялаг амьдрал, тус тусын бяцхан ертөнцтэй байх нь төгс хосын харилцааны нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

Өөрчлөгдөх, буулт хийх чадвар

Харилцаагаа төгс төгөлдөр болгохын тулд хичээх хэрэгтэй. Нэгдүгээрт, хамтрагчаа сонсож, түүний асуудлыг ойлгож, шаардлагатай бол түүнд зохицож амьдрах ёстой. Зөвхөн миний зөв гэсэн байр суурийг баримтлан, эцсээ хүртэл зүтгэж, өөрийн дадал зуршилаа өөрчлөхгүй байх нь бат бөх харилцааг бий болгох сайн арга биш. Хэрвээ харилцааг хайр сэтгэл, харилцан хүндэтгэл дээр босговол хамтрагчийнхаа төлөө их зүйлийг золиосонд гаргаж чадна.

Итгэлтэй байх

Төгс төгөлдөр хосууд бие биедээ 100% итгэлтэй байдаг. Тэдний харилцаанд урвана, хаягдана, хүнд хэцүү цагт орхино гэх мэт айдас огтхон ч байдаггүй гайхалтай харилцаа. Эхнэр нөхөр хоёр насан туршдаа, эрүүл байсан ч, өвчин зовлонд унасан ч, ядуугийн зовлонг үзсэн ч, баян чинээлэг болсон хэдий ч босгосон амьдралаа нураахыг хүсдэггүй.

Чөлөөт цагаа хамт өнгөрөөх

Төгс хосууд бие биенээсээ ганц өдөр холдох төдийд л хэдийнээ санагалзаж эхэлнэ. Төгс хосуудад ярих сэдэв мундахгүй,чөлөөт цагаа хамт өнгөрөөх нь илүү сонирхолтой, тааламжтай байдаг.

Тэсвэр тэвчээр

Хайртай хүн чинь төгс биш гэдгийг ойлгож, байгаагаар нь хайрлах нь бат бөх харилцааны бас нэг шинж юм. Төгс хосууд бие биенийхээ жижиг сажиг дутагдлуудыг нь өршөөж, их зүйлийг шаардаад байдаггүй. Төгс төгөлдөр бүхэн, энгийнээс эхлэлтэй.

Гэнэтийн явдлууд

Уйтгар гуниг ихэнх хосуудын харилцаанд сэв суулгадаг. Уйтгар гунигийн хамгийн шилдэг эм бол хайртдаа үргэлжид оньсого мэт байх явдал юм. Цаг тухайд нь гэнэтийн сайхан бэлэг барих, үргэлж гайхшируулж байх нь харилцааг улам сонирхолтой идэвхтэй байлгадаг гэдэгт итгэх хэрэгтэй.

“ХҮН ХЭЛЭХЭЭС НААШ, ЦААС ЧИЧИХЭЭС НААШ” ГЭДЭГЧЛЭН ХАЙР СЭТГЭЛ, ХАМТЫН АМЬДРАЛАА ҮРГЭЛЖ ТОРДОН ӨНГӨ ОРУУЛЖ, ТӨГС ХОСЫН ХАРИЛЦААТАЙ БАЙХАД НЬ ЮУ НЬ БОЛОХГҮЙ ГЭЖ.
ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here