Нүүр хуудас Танд тустай Уурлаваас элэг гуньж, гутарваас уушиг…

Уурлаваас элэг гуньж, гутарваас уушиг…

268
0
Уурлаваас элэг гуньж, гутарваас уушиг гэмтэнэ
Уурлаваас элэг гуньж, гутарваас уушиг гэмтэнэ
Бие болоод сэтгэлийн амар тайван байдлыг юугаар ч үнэлэшгүй юм.  “Бие эрүүл бол сэтгэл тайван, сэтгэл эрүүл бол бие амгалан” гэдэг. Нэгэн зүйлийн бие сэтгэлээ чөлөөлж сурах аргад хүйсний доор хоёр ямхын зайнд Хятад эмнэлгийн зүү төөнүүрийн “Шиа дан тиан” хэмээх нэгэн чухал газар байдаг гэнэ.
uur
Уурлаваас элэг гуньж, гутарваас уушиг гэмтэнэ
Хүн өдөр бүр хоёр алгаа зөрүүлэн энэ газарт дарж 30-40 минутаар амьдралын аливаа бүхнээс бодлоо чөлөөлж байгаль дэлхийн хамгийн цэвэр агаар энэ газарт хуримтлагдаж байна хэмээн бодох дасгалыг удаан хугацаанд хийж чадсанаар эрүүл мэндэд сайн гэдэг уламжлал байдаг. Зүү төөнүүр энэ газар хүний биеийн цог золбоо, бие чийрэгжихэд их ач холбогдолтой хэмээн үздэг.

Эртний иогийн дасгалаар чадлыг олсон хүмүүсийн ихэнх нь тус бэлчиртээ хий бөмбөлгийг бүтээсэн гэж үздэг. Шаардлагатай үед энэхүү хий бөмбөлгөө зөв ашигласнаар юунд ч автагддаггүй буюу бүхнийг ялж чадцаг гэсэн түүхэн уламжлал бий. Бас нэгэн сэтгэл засах арга бол эрх тоолох. Бурхны сургаалд эрх тоолох нь сэтгэлийг зөөлрүүлэх, засахын нэгэн сайн арга. Ер нь хүн ертөнцийн хэрэгтэй, хэрэггүй зүйлд энерги, сэтгэлээ самууруулж байснаас нэгэн зүйл дээр төвлөрүүлэн сурах нь юу юунаас чухал юм шиг санагдана.

uur utsaar
Уурлаваас элэг гуньж, гутарваас уушиг гэмтэнэ

Эрт үед уурлаваас элэг гэмтэнэ, бодол санаа хэтэрвээс дэлүү гэмтэнэ, гуньж гутарваас уушиг гэмтэнэ, айж цочвоос бөөр гэмтэнэ гэж бичсэн байдаг.

Сүүлийн жилүүдэд анагаах ухаан хөдөлгөөний дүнд сэтгэцийн сургуулилтыг хийж амжилт олж байгаа нь бие, сэтгэл хоёр нягт холбоотой гэдгийг баталж байна. Нийгмийн хөгжлийг даган хүмүүс чөлөөт цагаараа хөдөлгөөний арга барилаар биеэ чийрэгжүүлж, биеийн тамирын уралдаан тэмцээнийг сонирхож хүүхэд залуус нийгэмд идэвхтэй оролцож ямар нэгэн төрлийн спортоор хичээллэж байгаа нь сайшаалтай.
uur buhimdal
Уурлаваас элэг гуньж, гутарваас уушиг гэмтэнэ

Хүмүүс биеэ чийрэгжүүлэхийн тулд дасгал хөдөлгөөнд идэвхтэй оролцох нь эрүүл байхын үндэс юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here