Нүүр хуудас Танд тустай Нохой сайн нөхрөөс гадна “СЭТГЭЛ САНАА”

Нохой сайн нөхрөөс гадна “СЭТГЭЛ САНАА”

486
0
Нохой сайн нөхрөөс гадна
Нохой сайн нөхрөөс гадна "СЭТГЭЛ САНАА"
Нохой сайн нөхрөөс гадна “СЭТГЭЛ САНАА”-ны байдлыг мэдэрдэг
Нохой бол хүний сайн нөхөр хэмээн монголчууд эрт дээр үеэс ярьж ирсэн. Нохой сайн нөхрөөс гадна тухайн хүний сэтгэл санааны нь тогтворгүй байдлыг мэдэрч хүнийг хаздаг болохыг “Ливерпүүл”-ийн их сургуулийн эрдэмтэд олж илрүүлсэн байна.

Нохойнууд ихэнх тохиолдолд танихгүй хүн болон сэтгэл санааны тогтворгүй байдалд байгаа хүнийг хаздаг нь судалгааны үр дүнгээс харагдсан бөгөөд мөн насны харилцан хамаарлаас шалтгаалан нохойны түрэмгий үйлдэл үзүүлэх магадлал нэмэгдсэн гэнэ.

Судалгаанд нийт 694 хүн оролцсон бөгөөд тэдний дөрөвний нэг буюу 172-т нь наад зах нь нэг удаа нохой халдаж байжээ. Түүнчлэн нохойнууд эрэгтэй хүн рүү дайсагнах магадлал 1,8 дахин их байсан бол гэртээ нохой тэжээдэг хүмүүс рүү дайсагнах магадлал 3,3 дахин их байсан аж.

Судалгааг Английн Чешир хотын оршин суугчдаас авсан байна. Сэтгэл зүйн байдалд нь дүн шинжилгээ хийхэд зориулсан анкетыг судалгаанд оролцогчид бөглөсөн ба урьд өмнө нь өөр лүү нь нохой дайрч байсан эсэхэд мэдээлэл өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here