Нүүр хуудас Танд тустай Монгол нэртэй ХЯТАД ногоог ялгаж мэдэх үү!

Монгол нэртэй ХЯТАД ногоог ялгаж мэдэх үү!

98
0
hyatad-hunsnii-nogoo3
Монгол нэртэй ХЯТАД ногоог ялгаж мэдэх үү!

Монголын хүн амын хүнсний хэрэглээний тодорхой хувийг хүнсний ногоо эзэлдэг. Тиймдээ ч бид эрт дээр үеэс хүнсний ногоог хөрсөндөө тариалж, ашиг тусыг нь хүртдэг билээ.

Сүүлийн жилүүдэд хүнсний ногооны тариалалт буурч, үүнийгээ дагаад Хятад хүнсний ногоо их хэмжээгээр хэрэглэх болжээ. Эх орондоо ургасан хүнсний ногоог, хятад ногооноос ялгах зөвлөмж хүргэж байна.  

Монголд ургасан гэх ямар баталгаа байгааг лавла

Юуны өмнө худалдан авах гэж буй ногоо тань Монголд ургасан гэх ямар баталгаа байгааг асуух хэрэгтэй. Орчин үед ихэнх тариаланчид өөрсдийн талбайн болоод ургацын зурагтай болсон байгаа.

Ургамлын гарал үүслийг тодорхойлсон дэвтэр

Ургамлын гарал үүслийг тодорхойлсон дэвтэр тариаланчдад байдаг бөгөөд улсаас “ТАРИАЛАНЧ” гэж баталж тодорхойлсон тамга бас бий. Тиймээс худалдаачдаас эдгээр баримтыг зургийн хамт үзэж болох уу гэж асуугаарай.

Жишээ: Монгол сармисыг таних арга

Хятад сармис бүхэн ааггүй гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь хятад ногоо нь хүний биед хорт хавдар, элдэв өвчин үүсгэгч хор, бордоо ашигласан, зориулалтын бус орчинд хадгалсанд л гол гологдох шалтгаан нь байдаг.

mongol-sarmis
Монгол сармисыг таних арга

Барс, Алтжин Бөмбөгөр, Баянзүрх, Хүчит шонхор, Хархорин, Нарантуул зэрэг бүх худалдааны төвд хятад сармисыг монгол сармис хэмээн нэг килограммыг нь 20-25 мянган төгрөгөөр борлуулж байна.

  • Жин: Монгол сармис нь илүү хүнд жинтэй байдаг. Учир нь Хятадууд сармисаа тээвэрлэхэд хялбар болгох үүднээс маш их хатаадаг байна. Энэ нь хөнгөн жинтэй байхад нөлөөлдөг юм.
  • Амт: Монгол ургацын сармис нь илүү хурц үнэр болон амттай байдаг. Та ердөө л үнэрлэж үзээд л Монгол болохыг нь мэдэх боломжтой. Ааг ихтэй сармисыг сонгох нь зүйтэй.
  • Гадаад үзэмж: Хятад сармиснуудын үндсийг авч, сайтар зассан байдаг. Монгол сармис нь саглагар үндэс болон хөрсний шороо ихтэй байдаг. Тиймээс гаднаас нь хараад ялгахад бэрхшээл тулгарахгүй л болов уу.

Тогтсон нэг тариаланчаас худалдан авалт хийдэг байх нь хамгийн аюулгүй сонголт юм!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here