Нүүр хуудас Танд тустай Лааны Анхилам үнэр таны гэрт…

Лааны Анхилам үнэр таны гэрт…

388
0
Лааны Анхилам үнэр таны гэрт
Лааны Анхилам үнэр таны гэрт
Үнэртэй лаа хүнд өдрийн дараа танд тансаг, тав тухтай, тайван байдлыг авчирдгийг бид сайн мэднэ. Гэвч бид ямар учраас лаанд дуртай байдаг талаар та өмнө нь бодож үзсэн үү? Тэгвэл энэ удаа биеийн болон сэтгэл санааны хувьд лаа нь ямар ач тустай талаар хүргэж байна.
Лааны гэрэл анхаарлыг илүү төвлөрүүлдэг

Бялууны лаа үлээхийн өмнө бид хэсэгхэн саатаад амждаг. Хөөх, энэ гэрэл ямар гайхалтай харагдаж байна гэх мэт бодол толгойд орж ирдэг шүү дээ! Учир нь, нарны гэрэлтэй харьцуулбал лааны гэрэл нүдэнд зөөлөн тусдаг. Өрөөнд лаа асааж өгснөөр түүний дулаан, зөөлөн байдлын ачаар гэрийн булан тохойн сүүдэр болон өнцгийг илүү зөөлөн харагдуулна. Үүний үр дүнд та анхаарлаа илүү сайн төвлөрүүлэх болно.

laa
Лааны Анхилам үнэр таны гэрт

Хүрээлэн буй орчинд эерэг нөлөөтэй

Буурцгийн үнэртэй лаа нь уур амьсгалыг тайван байлгаж, эрүүл мэндийг дэмжих буурцагны үнэрийг хүмүүст түгээнэ. Түүнээс гадна, агаарт аливаа хорт бодисыг ялгаруулдаггүй. Учир нь, лааны голыг ургамлын тосоор хийдэг. Тиймээс лаа асааж хүрээлэн буй орчиндоо халуун дулаан мэдрэмжийг түгээцгээе!

laa
Лааны Анхилам үнэр таны гэрт

Үнэр нь хүний дурсамжтай шууд холбоотой

Таван мэдрэхүйн хамгийн хүчтэй нь үнэрлэх мэдрэмж. Зарим үнэр нь таны дурсамж, ой санамжтай холбоотой байдаг. Тиймээс таныг аз жаргалтай байлгах тэр үнэрийг сонгох нь хамгаас чухал. Хамгийн дуртай үнэрээ мэдэрч, амьдралынхаа хамгийн сайхан гэсэн дурсамжуудтай эргэн холбогдоцгооё.

laa
Лааны Анхилам үнэр таны гэрт

Аливаа үнэрээс хамааран таны зан чанар өөрчлөгдөж болно

Үнэрлэх мэдрэмж тань таны ой санамжтай холбогдоод зогсохгүй, таны сэтгэл зүйтэй холбогддог. Тухайн хүнээс шалтгаалан тодорхой үнэр, хүний эерэг сэтгэл хөдлөлийг дэмжиж өдөөдөг. Тухайлбал, лавандер болон сарнай цэцэгс хүний тайван байдлыг дэмждэг.

Лааны Анхилам үнэр таны гэрт

Лаа таны зан чанарыг тодорхойлдог

Зөв лаа сонгох нь таны хэн болохыг тодорхойлдог. Түүнээс гадна, ямар ч өрөөг илүү чимж өгнө. Жимс, мод, эсвэл цэцэгсийн зэрэг олон төрлийн үнэртэй лаа бий. Үнэртэй лааг өрөөнд асааж өгснөөр өрөөний үзэмжийг үлэмж нэмэгдүүлж, мөн таныг олон талаар дэмжинэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here